Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 28. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Амжилттай өдөр. Ямар ч ажлыг зоригтойгоор барьж ав. Учир нь та амжилттай гүйцэтгэж чадна. Амьдралын эрч хүч тань өндөр түвшинд байх болно. Ганц бие, эсвэл адал явдал хайгч энэ ордныхон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь удахгүй хэрүүл маргаанаар төгсгөл болно. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт, бүрэн амралт, архи дарснаас хол байхыг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Идэвхитэй өдөр. Уран бүтээл туурвих, уучлал гуйх, мөргөл залбирал үйлдэхэд тааламжтай. Өөрийн авъяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл татам сайхан өдөр. Өдрийн турш ажилдаа анхаарлаа хандуулж, хэний ч нөлөөнд үл автах нь таны ажилдаа яаж хандаж байгаагийн илрэл юм. Өөрийгөө болон бусдыг хүндэлж явдаг зан чинь удирдлагын чинь хараан өртөж танд урмын үгийг харамгүй хайрлана. Та завгүй байх боловч сэтгэлийн хөөрөлд автаж өдрийг хоромхон зуур өнгөрөөнө.
Мэлхий (6/22-7/22)
Бизнесийн хүрээнд идэвхтэй үйл явуулахад тохиромжтой өдөр. Амьдралын эрч хүч сайжрах нь мэргэжлийн үйл ажилд сайнаар нөлөөлөх ба найз нөхдийн харилцаанд болон бүр цаашдын хувь заяанд нөлөөлнө. Амлалт авах эсвэл урт хугацааны гэрээ хэлэлцээр хийх ажилд болгоомжтой бай. Алхам болгоноо цэгнэ. Улсуудад хэтэрхий итгэлтэй байх хэрэггүй. Хүүхэд болон ахмад настангуудын хууч өвчнүүд сэдрэх тул эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Арслан (7/23-8/22)
Осолтой өдөр. Таны бодож санасан зүйлс бодит байдал болон хувирч болзошгүй. Араатны зөн мэдрэмж тань сэргэж, түүнийг тогтоон барихад хүнд болно. Санаа бодлоо хяна. Чухал ямар ч ажлаар бүү оролд. Сэтгэл санааны эрч хүчний түвшин доошилсон нь эрх мэдлээ унагаж, эргэн тойрныхондоо нөлөөлөхөд хүргэнэ. Идэвхтэй ажиллагаа нь туйлдлыг авч ирнэ. Энэ өдөр гэмтэл авах, өвдөх магадлалтай Хэрэв бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээний хугацаа урт байх нь. Аливаад өөрийнхөөрөө хэт зүтгэж, ухаан мэдрэлгүй мэт явах хэрэггүй.
Охин (8/23-9/22)
Энэ өдрийг гэр орны ажил төрөлд зориулах хэрэгтэй. Эмх цэгцтэй байдлыг зөвхөн гэр оронд, аль эсвэл зуслангийн газар байшинд төдийгүй хувийн сэтгэл санаанд тогтоож чадсанаар үр дүнд нь та өөдрөг хүн болж өөрчлөгдөж чадна. Магадгүй та санамсаргүй зүйлстэй учрах ба тэд бүгдээрээ таатай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүнд ач холбогдол өгч өөрийгөө зовоох шаардлагагүй. Аливаа асуудалд тайвнаар хандаж сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж захирахыг од гарагс сануулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хорхой хүргэх, шунал хүсэл өдөөсөн өдөр байна. Сэтгэл хөдлөл хэт их байснаар таагүй зүйл руу дагуулж магадгүй. Энэ өдөр өвдсөн хүмүүс нэлээн их хүчээр эдгэх болно. Сэтгэл тавгүйтлээс болж магадгүй таагүй зүүд зүүдэлнэ. Арилжаа наймаа, бизнесийн болон санхүүгийн хувьд эрсдэлтэй ажиллагаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь олсноосоо илүү ихийг алдах магадлал өндөр байна.
Хилэнц (10/23-11/21)
Дотоод зөрчлөөсөө болоод уур бухимдалтай аюултай өдөр. Энэ өдөр байгаль дэлхийтэйгээ ойр байх ашигтай. Болж буй үйл явдалд хэт эмзэг бүү хүлээж ав. Танаас бүх юм шалтгаалаагүй гэдгийг ойлго. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.
Нум (11/22-12/21)
Энх тайван, найрамдал болон тэнцвэрт байдлын сэргэлтийг авчирах өдөр. Өдрийн эхний хагасыг байгаль дэлхийд, өдрийн үлдэх хагасыг гэртээ гэр бүлийнхний хүрээнд өнгөрүүлээрэй. Маш сайхан уулзалт хийж хэн нэгэнтэй учирч мэднэ. Хаана ч байсан бай таныг хаа сайгүй анхаарч эрж хайж халамж анхаарал тавих ба энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгнө. Таны хүрээлэл сайхан хүмүүсээр дүүрэн байна. Зөвхөн өөртөө таалагдах өөрийн зиндааны хүмүүстэй харилцахыг хичээгээрэй.
Матар (12/22-1/19)
Өдрийн эхэнд чухал нэлээн таагүй хэн нэгэн тан руу өдөөн хатган эсвэл үйл явдал болно. Энэ нь нэлээн таагүй асуудал авчирч магадгүй. Хэрүүл маргаан гарч буй зүйл мөн өндөр дуу гарч буй газраас хол байхыг зөвлөж байна. Аливаа асуудалд уян хатан байхыг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой өдөр. Зөн билиг, мэдрэмж улам хурцадна, гэхдээ та эерэг үр дүнд хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүл, биеэ дайчил. Дурласан хүнээ сайн ажигла, бодитоор дүгнэхийг хичээгээрэй. Зөнтэй зүүдэлнэ.
Загас (2/19-3/20)
Өсөж байгаа амьдралын эрч хүч нь таны хувийн амьдралыг эерэгээр өөрчилж чадах бөгөөд эргэн тойрны хүмүүсийн тухай бодит ойлголтыг өгөх чадварт нөлөөлнө. Урьдын хайраасаа амархан салж чадах нь шинэ хүнтэй танилцах хүчийг өгнө. Хүсэх зүйл ганцхан эрүүл мэнд сайн байх явдал бөгөөд өнөөг хүртэл бодож тооцоолоогүй байсан өвчин хүндэрч явц нь хурцдах магадлалтай.
www.urlag.mn