А.Дашпэлжээ: Сор бүтээлд оролцох уран бүтээлчид шилдгийн шилдэг л байж таарна
Өнгөрсөн жил бид дотоодын болон гадаадын бүтээлийг сорчилж тоглосон бол энэ удаа зөвхөн дэлхийд сор болсон сонгодог бүтээлийг тоглоно. Сонгодог бүтээлд оролцож байгаа уран бүтээлчид ч мэдээж шилдгийн шилдэг байж таарна. Тиймээс өнөөдөр уран бүтээлчид хэн нь хэн бэ гэдгээ харуулахын тулд үүнд оролцохоор өрсөлдөж байна. Тиймээс ирэх жил зөвхөн манай театрын уран бүтээлчид биш гадаадад суугаа болон орон нутгийн уран бүтээлчид эд хаваа гайхуулах байх. Тэгэхээр залуу уран бүтээлчдийн өмнө ч нээлттэй болно. Өнгөрсөн жилийн тоглолтыг 2500 хүн үзсэн. Гэтэл улам их хүн үзэх байж гэсэн яриа гарсан болохоор энэ удаа 3500-4000 үзэгч цуглана. Нэмж хэлэхэд сонгодог урлаг гэдэг тухайн орны хөгжлийг харуулдаг. Өчигдөр шөнө л гэхэд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар маань “урлагийн олимп”-т түрүүллээ. Түүний өмнө манай театрын гоцлол дуучин Э.Амартүвшин мөн л том амжилт үзүүлсэн. Эн бүхнээс харахад манай улсын сонгодог урлагийн хөгжил сайн байгаа.
Х.Дамдинсүрэн: Задгай талбайд тоглуулвал олон мянган хүнд зэрэг үзэх боломжтой
ДБЭТ-ын уран бүтээлчидтэй би анх танилцсанаасаа хойш олон жилийн нүүр үзэж ээ. Өмнө хугацаанд зөвхөн театрын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан ч сүүлдээ арай том арга хэмжээ зохион байгуулья гэсэн санаа төрж, тэдэнд хэлсэн. Тэд мэдээж сайхан хүлээж авч өнөөдөр хоёр дахь жилдээ уг арга хэмжээгээ өлгийдөх гэж байна. Театр маань 500 хүний суудалтай. Харин задгай талбайд тоглуулвал олон мянган хүнд зэрэг хүргэж болох давуу талтай
www.urlag.mn