Урлагийн гараагаа анхлан МҮОНТ-ын телевизийн "Цоглог" хөтөлбөрөөс эхэлж байсан О.Цэнгэл одоо хүн бүрийн мэддэг мундаг жүжигчин бүсгүй болжээ. Тэрээр олны сайн мэдэх "Боолын гэрээ", "Гоёлын даашинз", "Сайн уу амьдрал минь" зэрэг олон уран бүтээлд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм.
Жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд "Эр хүн болгож өгөөч" уран сайхны киноны гол дүрийн дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Түүнийг бид Танайд хоноё нэвтрүүлгийн хөтлөгч Тэнгисийн эхнэр гэдгээр нь мэдэх билээ. Хэдийгээр хосууд маань хоёр тийш болсон ч жүжигчин Цэнгэл үрийн зулаа үнэрлэн ээж болсон юм.
Тэрээр аялах дуртай бөгөөд “Юм үзэж нүд тайлна гэдэг нь гадаад улсын ганган хээнцэрийг биш гайхуулаад байгаа тэр хөгжлийн нууцаас суралцаж олон хүнд түүнийг түгээхийн нэр” хэмээн сошиал найзууддаа сургамжилсныг энэ удаагийн "Mobile news" буландаа онцолж байна.
www.Urlag.mn