Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ өнөөдөр Налайх дүүрэгт болж байна.
Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм.
Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай аж.
БУМБАНЫ ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР
2015.07.24ны өдөр
11.00 цагаас ёслолын үйл ажиллагаанд зориулж морин хуурийн аялгуу эгшиглэнэ.
11.10 Хураангуй цам гарах ёслол.
11.20 Тахилгын үйл ажилгааг нээж Хамба лам С.Нэргүй болон Гантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д. Чойжамц нар үг хэлнэ.
11.40 Гонгорын бумбаны тахилга хурна
12.40 Намсрайн бумбаны тахилга хурна.
13.40 Завсарлага
14.40 Замбала бурханы бумбаны тахилга хурна.
15.40 Дарь эхийн бумба тахилга хурна
16.40 Лусын бумбаны тахилга хурна
17.40 Эдийн бумбаны тахилга
18.40 Тухайн өдрийн хурал өндөрлөнө.
2015.07.25ны өдөр
09.00-11.00 Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин, "Ямантак" буюу "Жигжид" бурханы ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль тайлбарлана. Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншилганд ван хүртэнэ.
11.00 Завсарлана
12.30 Күндэлин Ринбүчи сүсэгтэн олонд зориулан "Цэван" буюу насны авшиг хүртээх ном айлдаж ван хүртээнэ.
13.40 Гонгорын бумбаны тахилга үргэлжилэн хурна
14.40 Намсрайн бумбаны тахилга үргэлжлэн хурна
15.40 Завсарлана
16.40 Замбала бурханы бумбаны тахилга үргэжлэн хурна
17.40 Дарь эхийн бумбаны тахилга үргэлжлэн хурна
18.40 Лусын бумбаны тахилга үргэлжлэн хурна
19.40 Эдийн бумбаны тахилга үргэлжлэн хурна.
Тухайн өдрийн хурал өндөрлөнө.
2015.07.26ы өдөр
09.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
11.00 Күндэлин Ринбүчи "Ямантак" бурханы авшиг ван хүртээнэ.
12.30 Завсарлага
13.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
14.00 Сүсэгтэн олон болон бумбаны эзэдэд зориулж Ламын Чодбйн "Цогчэд" өргөх уншлага.
15.00 Тахигдсан бумбануудыг эздийн гарт өгөх ажиллагаа.
17.00 Сүсэгтэн олонд зориулсан хүндэтгэлийн тоглолт "Улаанбаатар чуулга"
18.00 Сүсэгтэн олонд зориулж бумба хурайлж хишиг даллах уншлага
Үйл ажиллагаа өндөрлөнө