Англи хэлээр бусдад санаагаа ойлгуулахад 1,000 үг мэддэг байхад хангалттай бол илүү гүнзгий ярилцаж сурахад 10,000 хүртэл үг мэдэх шаардлагатай гэдэг.
Харин энэ хэлийг бүрэн ойлгох, суралцах, мэдрэхэд уран зохиолын ном унших нь хамгийн сайн арга.
Ингэхдээ эхлээд хамгийн энгийн хэлээр бичигдсэн номнуудыг уншихад тохиромжтой. Анхлан суралцаж байгаа хүмүүст уншихад тохиромжтой Англи хэл дээр хэвлэгдсэн арван номыг танилцуулж байна.
“Theatre” Somerset Maugham
Тун ухаалаг, нимгэхэн энэ романд өөрийн хүүтэйгээ нас чацуу найз залуутай театрын алдартай жүжигчин хатагтайн тухай гардаг. Үг хэллэг нь тун энгийн, үйл явдал, дүрүүд нь сонирхолтой тул нэг уншиж эхэлвэл дуусгахаас өөр аргагүй ном.
“Three Men in a Boat” Jerome K. Jerome
Гурван жентельмэн, фокстерьер нохойтойгоо Темза мөрнөөр хийсэн хөгжилтэй аялалын тухай ном. Англи хэл дээр уншихад тун энгийн, ойлгомжтой. Цэвэр англи хошигнолыг ойлгодог болоход тустай.
“The Stories of Ray Bradburry”
Рэй Брэдбери бол бага хугацаанд хэрхэн ихийг өгүүлэхийг мэддэг богино өгүүллэгийн мастер. Цай ууж амжаагүй байхад бүх түүх өрнөөд дуусдаг. Нэг өгүүллэг нь нэг хичээл болж чадна.
“The Jungle Book” Rudyard Kipling
Ширэнгэнд амьдардаг Маугли хүүгийн тухай ном. Бидний багаас мэдэх сэдэв тул уншихад ойлгомжтой, сайхан түүх.
“Best Short Stories” O. Henry
Хенригийн богино өгүүллэгүүд Англи хэлийг сурахад сайн хичээл болно. Эдгээр өгүүллэгээс өөдрөг үзэл, хүнд бэрхийг ялах итгэл, ухаалаг сургамж авах ач холбогдолтой.
“Hitchhiker’s Guide to the Galaxy” Douglas Adams
Хөгжилтэй дүрүүд, маш олон хошигнол, адал явдалтай, уншихад урамтай ном.
“The Picture of Dorian Gray” Oscar Wilde
Дориан Грейн аймаар боловч сургамжтай түүх. Ойлгомжтой, энгийн үг хэллэг ашигласан зохиол тул хэлний мэргэжилтнээс тусламж хүсэх хэрэгцээ гарахгүй.
“Cat’s Cradle” Kurt Vonnegut
Жижиг бүлгүүдээс бүрдэх тул уншихад тохиромжтой. Сургамжтай, амьдралд ойрхон бичигдсэн түүх.
“For Whom the Bell Tolls” Ernest Hemingway
Иргэний дайнаас зугтаж Испанид ирсэн Америк хүний түүх. Хемингуэй нь нүсэр, урт өгүүлбэрүүдээр бичихээс зайлсхийж бүтээсэн зохиол тул эхлэн суралцагчдад уншихад тохиромжтой.
“The Hound of the Baskervilles” Arthur Conan Doyle
Бүгдэд танил түүх. Гэхдээ алдарт мөрдөгч Шерлок Холмсын түүх эх хэл дээрээ хэрхэн бичигдсэнийг унших сонирхолтой. Үүнээс гадна нэрт зохиолч Сэр Артур хүнд хэцүү үг хэллэг ашиглаагүй юм.
Эх сурвалж: Adme.Ru