Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдарт “Гамлет” жүжиг англи хэлээр тавигдана
Нийгэм

Алдарт “Гамлет” жүжиг англи хэлээр тавигдана

Урлаг Урлаг31/07/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ks2-[800x600]_55b9bb229375d3361662112015-07-31-08-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Улсын Драмын Эрдмийн Театрт Лондон хотын “Shakespeares`s Globe” театрын 16 уран бүтээлч  ирэх наймдугаар сарын 12-нд дэлхийн сонгодог бүтээл Гамлет жүжгийг шинэчилсэн найруулгатайгаар толилуулна.

ЮНЕСКО-гийн ивээл дор нэрт жүжгийн зохиолч Уйльям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд дэлхийн 205 орныг хамарсан аялан тоглолт зохион байгуулагдаж байгаа билээ. Уг жүжиг анх 1601 онд Globe театрын тайзнаа тавигдаж байсан бол 2015 онд тус театрын уран бүтээлчид монголын үзэгчдэд зориулан тоглох гэж байна. Уйльям Шекспирээр овоглодог Globe театрын түүхэн дэх анхны том аялан тоглолт нь одоогоор дэлхийн 115 оронд хүрч тоглоод байгаа аж.

Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжгийн зохиол туурвисан ба тэрбээр 37 настайдаа Гамлет зохиолоо бичжээ. Монгол улс Гамлет жүжгийг анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ийн тайзнаа тавьж, түүнээс хойш 32 жилийн дараа найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин үзэгчдийн хүртээл болсон байдаг. Данийн хунтайж Гамлетийн тухай өгүүлдэг энэхүү жүжиг нь найруулагч, жүжигчдийн чадал чансаа, авъяасыг сорьдог сор бүтээл төдийгүй тус жүжгийг амилуулах дүрд сонгогдох нь хэн бүрт олддоггүй нэр хүндтэй, алтан боломж юм. 

Дэлхийн сонгодог жүжгийн охь бүтээлийг Шекспирийн Globe театрын жүжигчид англи хэл дээр Монголын үзэгчдэд зориулж тоглох гэж байгаа нь сонгодог урлагт дурладаг үзэгчдэд онцгой бэлэг байх нь гарцаагүй биз ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929 дугаараас лавлана уу!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.