Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сэтгэлийг тань догдлуулж, дурсамжийг тань сэдрээх үдэш айсуй
Нийгэм

Сэтгэлийг тань догдлуулж, дурсамжийг тань сэдрээх үдэш айсуй

Урлаг Урлаг19/08/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11846696_878737438842149_4162476043827597322_n7104358472015081815221416917012015-08-19-10-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цоо шинэ өнгө төрхийг бий болгон, цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж "Люмино" билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм.

2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод амжжээ.

Монголын шоу ертөнцөд хэдий нь өөрийн гэсэн байр суурьтай болсон Люмино хамтлаг байгуулагдаад 17 жилийг ардаа үджээ. Олон сайхан уран бүтээлээр биднийгээ баясгасан тус хамтлаг бие даасан тоглолт зохион байгуулаагүй есөн жил өнгөрчээ. Тэгвэл авьяаслаг залуус маань энэ сарын 21-нд "CROCUS EVENT HALL"-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж фенүүдийнхээ магнайг тэнийлгэх аж.

Тус тоглолтод та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, сэтгэл зүрхийг чинь чичигнүүлэх гэнэ. Ингээд хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл 8-р сарын 21-нд  "CROCUS EVENT HALL"-д очиход л хангалттай. Люмино энэ өдөр бут авах шинжтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.