2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо уламжлалт "ОБЪЕКТ ЭРГЭХ АРГА ХЭМЖЭЭ"-г Дамбадаржаа-Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,5 км авто замын чиглэлд зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь авто замын сүлжээг өргөтгөн, шинэчлэх, зам барилгын ажил явагдаж буй объектуудын ажил байдалтай танилцах, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, замчин залуусаа шагнаж урамшуулах зорилгоор 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа.
Арга хэмжээг Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан замчин залуустаа хандаж ажил үйлсийн амжилт хүсэн нээж үг хэллээ. Мөн урилгаар Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Наранбат, Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг, МЗХ-ны БХЗГ-ын дарга П.Анхжаргал, МАЗЗХ-ны удирдах зөвлөл, бага чуулган, хяналтын зөвлөлийн гишүүд оролцож Мөрөөдлийн театр хамтлаг, дуучин П.Идэржавхлан, МУ-ын Филармоний дуучин СТА Л.Насанбуян, Нисванис хамтлаг, Belly Dance –ийн бүжигчин, Загасан ширээт тамга хамтлаг ая дуугаа өргөн мэндчиллээ.
Мөн уг арга хэмжээний үеэр салбартаа үр бүтээлтэй идэвхи санаачлагатай, ололт амжилтаараа бусдыгаа манлайлсан замчин залуусыг МЗХ-ны “Тэргүүний залуу”, Тэргүүний залуу инженер”, Хөдөлмөрийн алдар”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан тухайн объектуудын гүйцэтгэгч Наранбулаг-Хан ХХК, Тэгшт Плант ХХК, Эрдэнэ зам ХХК, Төгс зам ХХК, Мотор сервис ХХК-ниудын хамт олонд талархал илэрхийлж их бүтээн байгуулалтын ажилд нь улам их амжилт хүсье.