Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” хүртэлх замын тохижилт, аюулгүй байдлын нөхцөлтэй танилцлаа
Сонгодог уран зохиол

“АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” хүртэлх замын тохижилт, аюулгүй байдлын нөхцөлтэй танилцлаа

Урлаг Урлаг25/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
photo-14431558296636409582015-09-25-14-40[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “АСЕМ Вилла” хотхоноос  “Шангри-Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Нийслэлийн ЗДТГ, ХЗЯ-ны холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэ 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлын аялал зохион байгууллаа. 

  Уг танилцах аялал нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн байрлах хотхоны ойр орчмоос арга хэмжээ зохиогдох газар хүртэлх аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцлийг сайжруулахад шаардлагатай тохижилтын ажлыг тодорхойлох, тэдгээрийн төсөв хөрөнгө, гүйцэтгэгчийг шийдэх, цаашид цаг алдалгүй хэрэгжүүлэх бусад арга хэмжээг тодотгох зорилготой байв.

    Танилцах аялалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх болон Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийнхэн оролцож дүгнэлт гарган, тус тусын чиглэлээр санал зөвлөмжөө боловсруулан, ойрын хугацаанд Ерөнхий сайдаар ахлуулсан АСЕМ-д бэлтгэх Үндэсний Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

АСЕМ-ын Дээд түвшний  11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан  нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.