Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 13. Санчир гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Төрөхуй. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай бус өдөр. Харьцаагаа хязгаарлаж, элдэв муу зуршилдаа хөтлөгдөхгүй, биеэ барьж байхыг од гарагс сануулж байна. Эрсдэлтэй алхам хийж өндөр үнэтэй эд зүйлс худалдан авахгүй байвал сайн. Таны биеэ авч явах байдал, анхаарал болгоомжтой байдал, төлөв төвшин зан аашаас цаашдын мөнгө санхүүгийн болон эсрэг хүйсний хүнтэй харьцах харьцаа, сэтгэл зүрхний асуудалд олох амжилт бүрэн шалтгаалах болно.
Үхэр (4/20-5/20)
Маш таагүй өдөр. Ойр дотны хүнтэй санал зөрөлдөх, харилцан ярилцагчийнхаа саналыг үл тоон сонсох, аль эсвэл санаа муутнаас ирэх гүжир гүтгэлгээс болж гэр бүл доторх харилцан итгэлцэл, тогтвортой байдал нурж сүйтгэгдэх болно. Биеэ барин тэвчээртэй байж, уруу татагчийн эсрэг зогсож, танд таагүй санагддаг хүмүүсээс холбоо харилцаагаа аль болох хязгаарлахыг од гаригс зөвлөж байна. Бусдын нөлөө зөвхөн сөрөг үр дагаварт хүргэнэ. Энэ өдрийн сөрөг хандлагуудыг зөвхөн өндөр суртахуунтай үйл хөдлөлөөр бууруулна.
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын эрч хүч буурах өдөр. Таагүй үйл явдал өдрийн эхэнд олон асуудал дагуулж ирнэ. Энэ нь эргэн тойрны хүмүүстэйгээ ам зөрөх асуудал байна. Энэ өдөр найз нөхөдтэйгээ уулзаж маргалдах юмуу хөндлөнгийн хүн рүү уурлахаас болгоомжил. Од гараг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна.
Мэлхий (6/22-7/22)
Тайвшрал, гэм нүглээ наминчилах, сэтгэл санаагаа ариусгах, эмчилгээ хийлгэхэд сайн өдөр. Худалдан авахаар төлөвлөсөн зүйлээ хойшлуулсан нь дээр. Мэдэгдэхүйц алдагдалд орох, аль эсвэл хууртагдах магадлал маш өндөр байна. Уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлэх, биеийн хүчний ачаалал авах, аялал жуулчлалаар явахад таатай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж ардын эмчилгээний арга дом хэрэглэхэд үр дүн сайтай байна. Зүүд зөнтэй байх ба биелэхийг нь хүлээх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Олон жижиг хойшлуулшгүй аж ахуйн ажлуудтай тулгарна. Төлөвлөсөн үдэшлэг, аялал, хамтарсан үйл ажиллагаанууд бүтэлгүйтнэ. Ажил хэрэгч уулзалтууд тасалдах аюултай байна. Түншүүд шинэ мэдээлэл авч эргэлзэж эхэлсэн бололтой. Байрандаа засвар хийж, тавилганынхаа байрыг өөрчил. Бусдын санаа бодлыг бүү сонс. Хүний зовлон сонсох нь тийм ч таатай зүйл биш.
Охин (8/23-9/22)
Дүгнэлт хийх өдөр. Өнөөдөр хуучин төлөвлөгөө, ажил, гэрээ хэлэлцээрээ дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр төлөвлөгөө гаргасны хэрэггүй, учир нь биелэхгүй байх магадлал өндөр байна. Ойрын хүмүүсийн шүүмжлэлтэй сануулгад тийм ч их эмзэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Биеийн байдал муудах, гэмтэл бэртэл, азгүй тохиолдол учирч болзошгүй. Хурдан давхихгүй, ганцаар зугаалахгүйг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Хайр дурлал, уучлал, тайвшрахын өдөр. Сүм хийдэд очихыг зөвлөж байна. Хэн нэгний өмнө буруутай бол уучлал гуй эсвэл хэн нэгэнд гомдож явж байсан бол уучил. Эрчүүд өөрийнхөө асуудалд анхаарлаа төвлөрүүл. Энэ нь ойр дотнынхонд тань бяцхан маргаан үүсгэх шалтгаан болно. Энэ орднынхон байгалиас заяасан зальтай бөгөөд энэхүү арга нь ихэнхдээ аз авчирдаг байна.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр далдын муу хүч хүчирхэгжих, оюуны мансууралд автах өдөр. Таны сэтгэл зовж түгших байх. Маргаашийн өдрийн талаар бодохгүй явдаг зан, хувьсгал өөрчлөлт хийх хүслийг тань одод шүүмжилж байна. Ганц бие хүмүүсийн амрагийн харилцаа мухардмал байдалд орж болзошгүй. Хэрэв та бүтэлгүй явдлын талаар байнга бодсоор байвал сэтгэлээр унаж, гутарч ч магадгүй. Иймээс сэтгэлээ тайвшруулж тайван амрахыг хичээ.
Нум (11/22-12/21)
Хэрвээ өмнөх өдрүүдэд хатуу ширүүн зан, эрс шулуун байдал гаргахаас өөрийгөө хамгаалж чадсан бол болж өнгөрсөн үйл явдлыг шинээр харж, зөв дүгнэлт хийж чадна. Өнөөдөр та амрах бүрэн эрхтэй. Энэ ордны эмэгтэйчүүд сэтгэл зүрхнийхээ хүчтэй бадралыг үл гүйцэлдэх зүйл гэж бүү орхиорой. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн бүтнээр нь эзэмдүүлээрэй. Удахгүй тохиолдож мэдэх хэн нэгэнтэй танилцах сонирхолтой учрал нь цаашдаа даамжирч бат бэх, найдвартай харилцаанд хүргэж болно.
Матар (12/22-1/19)
Та энэ өдөр хүрч чадахгүй гэж бодож байсан өндөрлөгтөө амархан очиж чадна. Оюун ухаан, зөн билэг, зөв тооцоолол нь таныг хүнд байдалд орохоос тань хамгаална. Эхэлсэн ажил хэргийг амжилттай дуусгахын тулд өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо зөв хуваарилаж ажиллахыг од гарагс зөвлөж байна. Сайн санааны санхүүгийн дэмжлэг туслалцаа ирэх магадлалтай. Нэг бол баяр хөөрөөр бялхах, аль эсвэл ямар ч шалтгаангүйгээр айдас түгшүүрт автах гэх мэтээр сэтгэл санаа тогтворгүй байдалд орох магадлалтай байна.
Хумх (1/20-2/18)
Гэр бүлийн ажлын тойруулганд таныг эргүүлэхийг амлаж байна. Хойш тавьсан ажлууд эсвэл урьдын үүрэг нь яаралтай шийдэхийг шаардаж байна. Одоо хэтэрхий их эсэргүүцсэний хэрэггүй гэж зөвлөж байна. Эс тэгвээс шуугианаас зайлж болохгүй ба харилцаагаа тодруулах хэрэг гарах нь. Эрүүл мэнддээ анхаарах, хүч энергээ гамна.
Загас (2/19-3/20)
Бүтээж, туурвих идэвхи зүтгэл нэмэгдэх, үйл хөдлөл сэтгэл санааны байдлын хооронд баланс тогтоохтой холбоотой өдөр. Нэр алдарыг олохыг зорих хүсэл мөрөөдөлдөө хүрэх сайхан боломж бололцоо гарч ирнэ. Цэвэр агаарт байж, байгаль дэлхийтэй харилцаж энерги авах нь сэтгэл санааны сөрөг бөөгнөрлөөс салж холдоход тань туслах болно. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэл сэргээж урам зориг төрүүлэм сайхан мэдээг хүлээн авах бололтой.