Том жижиг алхах биш.
Зөв зүгт алхах л тун чухал
Хэдэн сарын өмнө “Вашингтон пост” сонины газар нэг туршилт явуулсан юм байна. Би интернэтээс үзсэн юм. Вашингтон хотын метронд нэг эр хийл тоглож зогсов. Хэдэн мянган хүн, хийлчийг үл анзааран хажуугаар нь өнгөрсөөр…
Хийлчийн тоглосон хөгжмийг бүтэн цагийн хугацаанд ердөө зургаан хүн анзааран сонсожээ. Тэгээд хийлч 22 ам доллар олсон аж. Хийлчийн мөнгөний сав руу мөнгө хийгээд яаран цаашаа алхсан эмэгтэй. Хэсэг азнан, хөгжим сонсох аядсанаа, цагаа хараад цаашаа явсан эрэгтэйг эс тооцвол. Зургаан настай бяцхан хүү л үнэн сэтгэлээсээ түүнийг сонирхосон ажээ. Метроны хөгжимчин, тэр эр хэн байсан гэж бодож байна?
Дэлхийн шилдэгийн шилдэг хийлч Жошуа Давид Белл байсан. Тэнд түүнийг хэн ч танисангүй. Тэрээр 3,5 сая ам долларын үнэтэй, Стардиварын хийл хөгжмөөр цаг үеийн хамгийн алдарт сонгодог аялгууг тоглосон. Тэгээд ч түүнийг тоосонгүй.
Хоёр хоногийн өмнө тэрээр Бостон хотын концертын их танхимд тоглолт хийжээ. Тэрээр тэнд хэдэн зуун мянган хүнийг бишрүүлэн, байлдан дагуулсан аж.
Тэгэхээр ийм байна. Сонгодог урлаг түүний үнэ үнэлэмж. Нийтийн хүртээл болгох. Өнөөгийн түвшин энэ тэр гээд олон зүйл бий. Тэр яах вэ дараа бол. Юм хийхийн тулд эхлээд чи мөнгө олох ёстой. Түүнгүйгээр ийм яриа утгагүй. Мөнгө олохын тулд чи зөв зүгт алхах ёстой. Өөрөөр хэлбэл чи хаана хөгжим тоглохоо шийдэх ёстой юм. Танхимд уу? Гудамжинд уу? Энэ тун их чухал. Дараа нь чи томрох тухай бодох ёстой юм. Аль болох хурдан томрохыг бод. Яагаад гэвэл: өдөр ажиллаад орой идэхээ олдог амьдрал чамд хэрэггүй. Би тэгэж бодож байна. Тийм учраас чи зүтгэ. Юу хийж чадахав. Түүнийхээ төлөө зүтгэ.
Өдөрт хорин хоёрыг биш. Мянгыг олох ёстой гэж бод. Тэгээд зүтгэ. Үхэр шиг зүтгэ. Шоргоолж шиг ажилла. Боол шиг амьдар. Мянгатай болоод түмийн төлөө зүтгэ. Түмтэй болоод бумын төлөө тэмц. Цаг зав, эрч хүч, эрүүл мэнд, юугаа ч бүү хайрла. Бүү хэмнэ. Тэвч тэсээд зүтгэ. Яагаад гэвэл: Мөнгө бол эрх мэдэл. Мөнгө бол хүч чадал. Түүнд дургүй хүн гэж байдаггүй юм. Яагаад гэвэл: мөнгө муугаасаа сайныг илүү их хийж чадна. Хэний гарт мөнгө байхаас их зүйл хамаарна. Сайн хүний гарт байгаа мөнгө илүү их сайн сайхныг бүтээдэг юм. Тийм учраас:
Чи өөрөө зүтгэ. Бусдыг бас зүтгүүл. Зүтгэж чадахгүйг нь орхи хая. Мөнгө олоход чинь туслаж чадах бүхэнтэй нөхөрлө. Урт богино хамаагүй. Хэзээ хэрэгцээ дуусна. Тэр болтол тэсээд нөхөрлө.
Чи хүнд туслах ёстой. Гэхдээ эхлээд чи мөнгө олох ёстой. Түүнийхээ төлөө яв. Өрөвч, нинжин, өгөөмөр, тусч сэтгэлээсээ түр татгалз. Мөнгөтэй болоод дараа нь бол. Эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдөөсөө бусдыг түр хая. Яагаад гэвэл эхлээд чи мөнгө олох ёстой. Яагаад гэвэл: Мөнгөгүй хүн, хүнд олигтой туслаж чаддаггүй юм. Яагаад гэвэл хөрөнгө мөнгөний Эцэг нь: Сахилга дэг журам, Ээж нь: Итгэл, зүтгэл, зорилго байдаг юм. Тийм учраас эхлээд чи мөнгө олох ёстой. Түүнийхээ төлөө зүтгэ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
ХОЁР:
Хоосон хүн.
Маргаашаа илүү сайхнаар
төсөөлж мөрөөддөг юм.
Эрхэм хүний үндэс нь: итгэл, зүтгэл, сэтгэл, зорилго. “Эд баялагт хөл болоод хүргэнэ. Буян заяаг гар болоод хураана” гэж Богд зонхов айлдсан юм. Юу гэсэн үг вэ? гэвэл:
Агуу суут хүн гэж байдаггүй юм. Харин агуу их зүтгэлтэй, зорилготой хүн байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Зорилготой бай. Бас итгэлтэй бай гэсэн үг. Нэг удаа ахиухан их олох биш. Нийтдээ урт хугацаанд хэдийг олж чадахаа бодож, харж, зорь гэсэн үг. Яагаад гэвэл.. Өнөөдөр цатгалан. Маргааш өлсгөлөн байж таарахгүй. Алс ирээдүйд хэтийг бодож харж зорьж амьдар гэсэн үг.
1990-ээд оны эхээр барууны нэг бизнесмэн “Монголд” ирсэн. Тэр хүн их баян хүн байсан. Тэрбум долларын хөрөнгөтэй хүн байсан. Ноолуур худалдаж авна гээд. Нэлээд хэдэн хүнтэй уулзсан. Нөгөөдүүл нь их томорсон гэсэн. Өндөр үнэ… Том болзол. Мөнгөө эхлээд өг. Тэгээд арай л Банкин дахь мөнгөө үзүүл гээгүй гэнэ лээ. Их шогтсон гэсэн. Тэрбум долларийн хөрөнгөтэй хүн. Ядарсан бидний хорин мянгыг луйвардах болов уу? Яах бол. Чи юу гэж бодож байна? Дараа нь тэр хүн аавтай нь уулзсан юм.
Тэр надаас: Нэг кг ноолуур дөчин доллароор авмаар байна гээд. Та хэдээр өгөх вэ? гэсэн. Би түүнд: Таньд бол би гучин есөөр өгнөө гэв. Тэр хүн их мундаг хүн байсан. Инээгээд. Үгүй. Би таниас бол дөчин нэгэн доллароор авна гэлээ.
Тэгээд хэдүүлээ инээлдсэн. Би гучин ес гэж гүрийгээд… тэр дөчин нэг гээд л зүтгээд…
Бөөн инээдэм. Найрсаг зорилго гэж энэ. Англиар бол Nice гэдэг. Хэдий их том зорилго чи өмнөө тавина. Төдий их найрсаг бай. Тэгэж чадвал, Төдий их мөнгө хүнээс чи салгаж чадна. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Дараа нь тэр хүн ааваас нь ноолуур авдаг болсон. Өөр хэнээс ч авдаггүй байсан. Яагаад гэвэл:
Тэд нар амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн юм. Аав нь нөгөө нөхөрт томорсон. Томчуудын ноолуурыг хямдхан аваад түүнд өндөр үнээр зардаг болсон. Гучин есөөр биш, дөчөөр ч биш, дөчин нэгээр зардаг байсан. Бид олон жил бизнес хийсэн. Аав нь эндээс урт хугацаанд овоо их мөнгө олсон юм.
Тэгэхээр юманд алтан дундаж гэж байдаг. Алтан орой эсхүл алтан хормой гэж аав нь дуулаагүй юм байна.
Өөрөөр хэлбэл: Юманд хэт битгий шуна гэсэн үг. Чи амжилтаасаа биш, алдаанаасаа эхлээд хар. Олохоосоо биш, алдахаасаа эхлээд тооц гэсэн үг. Бусдад бас ашиг үлдээ гэсэн үг. Тэгэж чадвал нь олон хүн чамайг дагна. Хэдий олон хүн байна. Төдий их мөнгө чи олж чаднаа.
Бас мөнгөтэй чадалтай байя гэвэл чи зорилготой бай. Бодож тооцсон, зурж төлөвлөсөн зорилготой бай. Өөртөө ахадсан том зорилго өмнөө тавь. Тэгээд урагшаа алх!
Хүйтэн цас, ширүүн бороо
Халуун нарыг бүү ажир! Алхаад бай.
Өлсөх цангах, унтаж хэвтэх, өвдөх шаналахыг бүү тоо. Алхаад бай!
Зорисон зорилгоо чи бүхний өмнө тавь. Бүр үхлийн өмнө тавь!
“Муу амьдрахаар сайн үх ” гэдэг. Тэгж бодоод л алхаад бай!
Юунаас ч битгий ай. Алхаад бай! Зугаа цэнгэл, баяр наадам юуг ч битгий тоо. Алхаад бай! Зорилгодоо хүрнэ гээд. Алхаад бай. Урагшаа хараад алх! Чи чадна. Миний хүүү чи чадна. Тэгж чадвал чи! Жирийн харандааны балыг очир алмааз болгож чадна. Тэгж чадвал чи! Эцэг эх, хань ижил, үр хүүхэд, найз нөхдийнхөө бахархал болж үлдэнэ. Орчлонд чамд өөр юу хэрэгтэй гэж. Өөр юу ч хэрэггүй. Тийм биз дэ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
ГУРАВ:
Овсгоотой бай!
Зоригтой бай!
Бас шийдэмгий бай!
Эхлээд сайн бод. Тэгээд эхэлбэл дуугса. Замын дундаас бүү буц. Тооцоо судалгаа хий. Тэгэхдээ тийм юманд цаг хугацааг алдахгүйг хичээ. Зөв гэж чи өөрөө бодсон бол, бушуухан эхэл. Алдаж болно. Алдсан алдаагаа шат шатанд нь засаад урагшил.
Бүгдийг урьдчилан харж хэн ч чадахгүй. Харин зоригтой, овсгоотой иэгээд зорилготой хүн сайн бизнесмэн байдаг. Тийм учраас алдахаас битгий ай. Бодож ярь. Бодитой бай.
Бас зорилготой бай. Амь өрссөн аюул зовлонтой чи таарч мэднэ. Аюулыг давах зүрх зоригтой бай. Бас овсгоотой бай. Тийм хүнээс хүн айдаг юм. Тйим байж чадаж байж хүн бизнес хийдэг юм.
1992оны зун мөнгө үнэтэй байсан. Жирийн хүний жилийн дундуж цалин зуун доллар байсан. Аав нь Лондонд ноолуур зараад мөнгөө аваад Москвагаар дайраад нутаг буцаж явсан. Тухайн үедээ тун их мөнгө байсан. 240,000 ам.доллар цүнхэнд хийж бариад онгоцоор ниссэн. Москвад буугаад онгоц сольсон. Тэгээд Москвагаас Улаанбаатар нисэх онгоцонд суусан. Онгоцонд орохдоо гар тээшийн үзлэгт орсон. Хоёр хүүхэн нэг цагдаа, гурван орос шалгаж байлаа. Тэд миний цүнхийг хараад онгойлго гэлээ. Цүнх дүүрэн бэлэн доллар хараад. Тэд зочисон.
Хэд байгаа юм?
240,000 доллар.
Эх үүсвэр, нотлох бичиг баримт бүгдийг би тэдэнд өглөө. Харамсалтай нь түүнийг уншиж ойлгох нь бүү хэл. Үсгийг нь таньж чадах хүн тэнд байсангүй.
Таныг саатуулнаа. Дараагийн онгоцоор явах хэрэг гарлаа даа гэж байна. Тэгээд дараагийн онгоц дөрөв хоногын дараа ниснэ гэнэ.
Дөрөв хоногийн дараа бол: Аав нь мөнгөтэйгөө бүү хэл, амьтайгаа үлдэх эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгэхэд Москвад Мафи ид цэцэглэн хөгжиж байсан цаг. 240,000 байтугай 240 долларын төлөө. Бие биенээ нөгөө ертөнц рүү бодох юмгүй илгээдэг байсан цаг.
Онгоц нисэх гээд байдаг…
Аав нь бодлоо мөнгө ч хэрэгтэй л дээ. Амь илүү хэрэгтэй байсан. Эхнэр хүүхэд та нарыгаа эхлээд санасан. Тэгээд би орос цагдааг дуудсан. Түүнд би кармаандаа бэлэн байсан 200 доллароо гаргаад шууд өглөө. Тэр аваад хармаалсан. Тэгээд тэр орос цагдаа шалгагч хоёр хүүхэн рүү заагаад. Тэр хоёрыг яахав? Гэлээ. Би нэмээд хоёр зууг атгуулсан.
Тэгээд аав нь тэндээс амьтайгаа бас мөнгөтэйгээ Монголдоо эсэн мэнд эхнэр хүүхэд та нариаа эргэж ирсэн юм. Дараа нь бодоход. Би цагдаад хоёр жилийнх нь, Хоёр хүүхэнд бүтэн жилийнх нь цалинг бэлнээр нь өгсөн юм билээ.
“Үхэхэд үр харам” гэдэг. Тэнд хүлээж зүгсохдоо аав нь: “Дөрвөн сайхан хүүгээ хүн болгох ёстой доо” л гэж бодсон. Бас ээжийг нь. Өөр юу ч бодоогүй. Тийм цаг зав тэгэхэд надад байгаагүй юм. Хэрвээ тэд бүх мөнгөнийхөө талыг өг гэвэл. Би өгөх байсан. Яагаад гэвэл түүнээс илүү үнэтэй зүйл надад олон байсан юм. Гэхдээ би айгаагүй. Тэд бас мэдэрсэн. “Энэ нөхөр айхгүй байна” гээд. Тйим учраас Тэд надаас салахыг бодсон байх. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
ДӨРӨВ:
Бусдаас чи ялгарч чаддаг бай.
Хүмүүс их сониуч байдаг. Шинэ сэргэг, тэгээд олж хараагүй зүйлээ хүн илүү их таашаадаг. Ухаан нь өнгөт телевизор үзэх. Өнгөтөөр авхуулсан фото зураг илүү сайхан. Гэхдээ эсэргээр нь хар цагаан зурагт зараад. Өнгөгүй фото зураг аваад эхэлбэл яах бол? Гэж бод! Заавал бод тооц. Юмыг яаж мэдхэв. 1970-аад оны сүүлээр Японы жуулчид Москвад ирсэн гэнэ. Тэд тэнд Москвад хар цагаан өнгөгүй телевизор анх үзсэн аж. Тэгээд тэд нар “Үгүй ээ энэ Оросууд өнгөтэй юмыг яаж? Өнгөгүй болгоод үзүүлдэг байнаа?” гээд гайхан шагширсан гэдэг юм. Тэгэхээр чи юмыг бусдаас өөр хий. Бодож сэтгээд өөрөөр хий. Тоть шиг битгий давт. Шинэлэг сэтгээд өөрөөр хий.
Ухаан нь: Хажуу талдаа кармаатай өмд байвал. Чи хөндлөн хармаатай хий. Хөндлөн байвал нь. Чи хажуу талд нь хармаа хий. Тэгээл үз! Яахнав? Хар! Бусдын хийснийг дагаж хийхгүйг хичээ. Бусдаас чи ялгарч чаддаг бай.
Үг хэлээрээ ялгар! Бас үйлдлээрээ ялгарч чад. Сахилга дэг журам. Бас ухаан ухамсараараа ялгарч чад. Зориг самбаа, зорилгоороо ялгар. Тэгэд чи үз! Яахнав чи хар. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Б.Батбаяр