Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёлын аялал жуулчлалын өдрүүд” өндөрлөлөө
Нийгэм

“Соёлын аялал жуулчлалын өдрүүд” өндөрлөлөө

Урлаг Урлаг03/10/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
860a43fe5325c2a9b246fe4f9f4a4f60big9467627412015-10-03-12-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээг 9-р сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа.

Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын 35 сургуульд дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнууд өдөрлөг зохион байгуулж, мэргэжлийн танилцуулга хийлээ. Мөн Монголын урчуудын эвлэлийн хорооны арт галерей, Монголын уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавилаа.

Олон нийтэд зориулан Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Урчуудын өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Автобусны буудлуудад Монгол уран бүтээлчдийн олон улсын шагналт дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд тавигдлаа.

Жил бүрийн 9-р сарын 25-30-ны хооронд зохиогдох уг арга хэмжээ нь хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдэд гоо зүйн боловсрол олгох, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.