Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар үзэгчдэд урлагийн гайхам сайхныг мэдрүүлж чадлаа
Уртын дуу

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар үзэгчдэд урлагийн гайхам сайхныг мэдрүүлж чадлаа

Урлаг Урлаг10/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12067826_917092118361638_886387180_n3536908162015-10-10-13-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өчигдөр уран бүтээлийн хамтарсан тоглолтоо эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө дүүрэн үзэгчтэйгээр дуу хуур, инээд наргиан, баяр цэнгэлээр цалгиж амжилттай зохион байгууллаа. Хэдийгээр урлагийн хоёр өөр төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдарч яваа ч сүүлийн хэдэн жил хамтран уран бүтээлээ туурвисан тэд хуран цугласан 3000 гаруй үзэгчдэд урлагийн гайхам сайхныг үнэхээр мэдрүүлж чадлаа. Тэдний үзүүлбэр номер бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, нэжигнэсэн халуун алга ташилт, баярын уухайтай бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн юм.

    Тоглолтыг хоёр уран бүтээлчид маань өөрсдөө найруулсан нь хошин урлаг болоод нийтийн дууны урлагийг гайхалтай хоршуулж үзэгчдийг инээлгэж, уярааж ёстой л нэг үзэх юмтай тоглолт болж чадлаа. Түүнчлэн тоглолтын төгсгөлд эрхэм уран бүтээлчдэд олон арван мэндчилгээ, талархал ирсэний нэг нь уран бүтээлчдийн маань төрөлх нутаг Хөвсгөл аймгийн удирдлагууд МУСТА Лхагвацогтын Сөрөлтөд аймгийн хүндэт медаль гардуулсан явдал байлаа. Ийнхүү залуу уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, ажил амьдралд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун талархал дэвшүүлэхийн ялдамд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтонд нь урилгаар оролцож үзэгч түмнийг нь баясгасан “Шинэ үе” продакшны хамт олон, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлж амжилт алдарыг ерөөе. Ингээд эрхэм уран бүтээлчдийнхээ үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож буй 12-ны тоглолтонд нь амжилт хүсье.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.