Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуурын чуулгын “кармен сюит” тоглолт болно
Нийгэм

Морин хуурын чуулгын “кармен сюит” тоглолт болно

Урлаг Урлаг03/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-11-03_1417307160487992015-11-03-14-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх "Кармен" дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан "Кармен сюит" болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг.

Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид "Кармен сюит" хэмээх энэхүү тоглолтын бэлтгэлд ороод байна.

Тус алдарт бүтээлийн хөгжмийг найруулсан төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Кармен гэх алдартай бүтээлийг сонгосон нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгд энэ дуурийн хөгжим дэлхийн соёлт хүмүүсийн сонсох гайхамшигт бүтээл болохыг хувьд, хоёрт Кармений хөгжмөөр 1970-аад онд Оросын хөгжмийн зохиолч Р.Щедрин найруулан балет болгосон туршлага байсныг харгалзан үзсэн хэрэг. Кармен хэмээх гайхамшигт хөгжмийг бүжгэн жүжгийн дагах хөгжим биш бие даасан концертын бүтээл болгохоор зорьсон юм.

Мөн морин хуурын чуулгын өсөлт, чадварыг харуулахаас гадна Кармены гайхамшигийг сонсогчдод мэдрүүлэх хөгжмийн соёлын чухал үзэгдэл болох нь лавтай. Бас Морин хуурын чуулга бүрэлдэхүүндээ цохивор хөгжмийн хамтлагийн нэмж шинээр найруулснаар Карменыг сонсох нь XXI зууны аяс төрхийг олж байгаа юм.

Дэлхийн оркестрт Кармен мөнхийн нээлт, мөнхийн гайхамшиг байсаар ирсэн. Монгол үндэстний театрын хөгжмийн хувьд ч нэгэн адил. Сонсоод хэн боловч хөгжмийн яруу сайхан амт шимтийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн дурджээ.

2015 оны 11 – р сарын 13 – ны 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох "Кармен сюит" тоглолтыг удирдаач МУСТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

 
Дэлгэрэнгүй мэдээллийг:www.mgl-philharmonic.com,
Mongolian state Phiharmonic/FB
7011-8012, 7014-8012, 8800-4849, 9904-5517, 9992-5047
Тасалбарыг: Улсын филармоний касс болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Мөн UNITEL-ийн GG хэрэглэгчид 100 GG –ээр тасалбараа хөнгөрүүлэн худалдан авах боломжтой юм.  

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.