Тэгвэл ямар ч талхгүй, 2 ширхэг тахианы махан дунд бяслаг, гахайн утсан мах хавчуулсан Double Down бургерийг KFC-ийн сүлжээ ресторануудаар өнөөдрөөс худалдаалж эхэллээ.
Double Down бургерийг худалдаанд гаргахаасаа өмнө хэрэглэгчдэдээ амтлуулан, тэдний санал хүсэлтийг сонсоход:
- Би бургер авахдаа 2-ыг идэж байж цаддаг бол Down бургер 1 л байхад хангалттай байна;
- Яг үнэндээ талхгүй бургер ямар болоо гэж бодсон ч үнэхээр гоё амттай байлаа;
- Би махтай, халуун ногоотой хоолонд илүү дуртай. Энэ хүслийг минь хэн сонсчихов оо гэсэн хариултууд өгч байлаа.
Эцэст нь: Нийт судалгаанд оролцогчдынхоо саналыг нэгтгэхэд ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ АМТТАЙгэсэн дүгнэлтэнд хүрсэн учраас энэхүү дүгнэлтийг бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны мессеж үгээр сонгосон юм.
Та ч гэсэн Double Down бургерийг амталж үзээд, бидний саналыг толгой дохин инээмсэглэн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ бүтээгдэхүүн маань үнэхээр шинэлэг, бас таны төсөөлснөөс ч илүү амттай.
Double Down бургер арванхоёрдугаар сарын 31 хүртэл худалдаалагдах учраас Та бүхэн дараа гэж хойш тавилгүй яаран очиж амтлаарай. Учир нь дахин дахин идмээр тийм л амт таныг хүлээж байгаа.
Талхгүй бургер байж болдог гэдгийг KFC харууллаа. Харин та ямар бургер хиймээр байна?
Таны уран сэтгэмжийг хөглөн урамшуулах “My Burger” уралдаан арваннэгдүгээр сарын 20-ноосhttps://www.facebook.com/KFC.Mongolia хуудсаар зарлаж байна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл KFC Facebook хуудсаар зочлоорой