Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ясны шөлний талаар таны мэдээгүй 4 гайхамшиг
Үндэсний хөгжим

Ясны шөлний талаар таны мэдээгүй 4 гайхамшиг

Урлаг Урлаг10/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bone-broth9651835132015-12-10-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нас явахын хирээр ядарч сульдаж, үрчлээ нэмэгдэж, амьдралын эрч хүчээр дутагддаг. Ихэнх хүмүүс үүнийгээ шийдхийн тулд бютокс шахуулж, энерги нөхөх ундаа ууж, янз бүрийн нэмэлт тэжээлүүд хэрэглэдэг ч үргэлж энэ бүгдийг хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Үүний оронд тань өдөр бүр хэрэглэсэн ч ямар ч сөрөг нөлөөгүй харин ч эсрэгээрээ өдөр бүр хэрэглэвэл эм болох зүйлийг танилцуулж байна. Энэ бол ясны шөл юм.

  1. Дэлхий дээрх хамгийн сайн ходоодны эм

Ясыг удаан чанах үед ясанд агууллагддаг коллаген нь хоорондоо барьцалдаж шингэн  ясны шөл царцаамаг болдог ба энэ нь дэлхий дээрх ходоодны хамгийн сайн эм болж өгдөг. Энэ царцаамаг нь нэг төрлийн глицин ба үрэвслийн эсрэг амин хүчлүүд, ходоодонд шаардлагатай эрдэс бодисууд болох магни, пролин, аргинин зэрэг эрдэс бодисуудаар баялаг учир  царцаамагаар ходоодоо эмчилснээр таныг эрүүл гоолиг байлгах хамгийн том туслагч болдог. Ходоод бол бие эрхтний хамгийн чухал эрхтнүүдийн нэг учир эрүүл ходоодтой байх нь хамгийн чухал байдаг.

  1. Үрчлээ арилгагч

Үрчлээний эсрэг өндөр үйлчилгээтэй тос бүрт коллаген ихээр агуулагдсан байдаг ба коллаген нь арьсны эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах гол тулгуур нь болж өгдөг ч гэсэн коллагенийг арьсандаа түрхэхээс илүү дотроосоо уувал илүү өндөр үр дүнтэй байдаг. Ясны шөл уух үед шөлөнд агуулагдаж байгаа коллаген нь судсаар дамжин арьсанд хүрч арьсны коллагенийг  дээд зэргээр нөхөж өгдөг.

Мөн ясны шөл нь арьсыг чийгшүүлж үрчлээг багасгадаг хиалурионы хүчил агуулдаг. Ясны шөл нь ямар ч өндөр үйлчилгээтэй үрчлээний эсрэг тосноос хэд дахин илүүгээр арьсны коллагенийг нөхөх учир дахин  өндөр үйлчилгээтэй үрчлээний эсрэг тосонд их хэмжээний мөнгө зарцуулахгүй гэж найдаж байна.

  1. Богино хугацаанд жингээ хасахад тусална

1 аяга ясны шөл уухад цадсан мэт мэдрэмж төрдөг ч  ердөө 50-60 калори л авдаг байна. Гэхдээ гэнэт хоол идэхээ болихгүй байхыг сануулая /Ингэх нь таны эрүүл мэндэд маш аюултай учир аажмаар хоолоо хасах хэрэгтэй/.  Хурдан хугацаанд жингээ хасахын тулд ясны шөлөө тогтмол ууж,  чихэрлэг зүйлс болон согтууруулах ундааны төрлийн зүйлээс татгалзаж шөлөө уухын  зэрэгцээ эрүүл хооллох хэрэгтэй.

  1. Үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Хүний ясны холбогч эд болох мөгөөрс нь глюкозамин болон хондротиний сульфатыг ихээр агуулсан байдаг ба энэ бодисны хэмжээ багасах үед үе мөчний өвчин бий болдог. Иймээс үе мөчний өвчний эсрэг үйлчилгээтэй эмний гол найрлаганд глюкозамин болон хондротиний сульфат орсон байдаг. Харин ясны шөлөнд коллагенээс гадна глюкозамин болон хондротиний сульфат их хэмжээгээр агуулагддаг учир эмгүйгээр үе мөчний өвчнийг анагаах шидтэй болдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.