Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хай-фай” медиа групп монголын дуу хөгжмийг олон улсын түвшинд хөгжүүлнэ
Уртын дуу

“Хай-фай” медиа групп монголын дуу хөгжмийг олон улсын түвшинд хөгжүүлнэ

Урлаг Урлаг11/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_09947874973442015-12-11-09-51[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дуу хөгжмийн түгээлт, хөгжмийн бүтээлийн нийтлэгчийн /паблишингийн/ тогтолцоог монгол шинээр нэвтрүүлэх, монголын дуу хөгжмийн салбарын зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх зорилгын дор "Хай-фай" Медиа групп /HMG/ болон Москап, МСПП, хөгжмийн зохиогч, хамтлаг дуучид нэгдэн өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. 

   Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу дуу, хөгжмийн бүтээлийг ашиглах зөвшөөрлийг зохиогчоос болон бичлэг эзэмшигчээс авах үүрэгтэй. Дуу хөгжмийг ашиглах зөвшөөрлийг авах практик манай улсад бүрэн хэрэгждэггүй улмаас хөгжмийн зохиогч, яруу найрагч, хамтлаг дуучид хохирох, хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх боломжгүй явж ирсэн.

  Уг нь Монголд дуу хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах, ашиглах зөвшөөрлийг олгох хамтын удирдлагын байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг, тухайлбал Монголын зохиогч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (МОСКАП), Монголын дуу бичлэг, бүтээгчдийн үндэсний төв (МСПП) тус бүр зохиогчийн болон хамаарах эрхийг төлөөлдөг.

   Нөгөө талаас, дуу хөгжмийг ашигладаг үйлчилгээний олон бизнесийн байгууллагууд дотоод, гадаадад байгаа. Дутагдаж байгаа зүйл гэвэл дуу хөгжмийн салбар дотроо эдгээрийг хооронд нь холбож өгөх, хамтлаг дуучид, зохиогчдын эрх ашгийг нэг дор нэгтгэсэн менежмент байхгүй байгаагаас гадна олон нийтийн дунд дуу хөгжмийн зохиогчийн эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл ч дутмаг байгаа юм.

   Энэхүү дутагдаж байгаа орон зайг нөхөхийн тулд "Хай-Фай" Медиа Групп 20 жилийн ойн хүрээнд олон улсын туршлага, жишгийн дагуу дуу хөгжмийн дистрибютор буюу түгээгч болон зохиогчийн эрхийн нийтлэгч буюу паблишерийн шинэ бүтэц, үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

   Энэхүү арга хэмжээний ач холбогдол нь нэг талаас уран бүтээлчдэд шинэ боломжуудын талаар танилцуулах, нөгөө талаас олон нийт болон үйлчилгээний байгууллагууд дуу хөгжмийг ашиглахын тулд холбогдох байгууллага, эрх эзэмшигчтэй гэрээ байгуулж дуу хөгжмийн салбарт бусдад зөв үлгэр жишээ болоход оршиж байгаа юм.

    Дуу хөгжмийн түгээгч, лэйблийн хувьд Хай-Фай Медиа Групп нь МСПП-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд нэр бүхий алдартай хамтлаг, дуучдын бүтээлийг түгээх гэрээнд мөн гарын үсэг зурлаа.

   Үүнээс гадна Хай-Фай Медиа Групп нь Монголын уран бүтээлчдийн цомгуудыг дэлхийн 239 улс оронд, 30 гаруй дэлхийд нэртэй дэлгүүрээр (iTunes, Amazon, Spotify, Apple music г.м.) борлуулж эхэлсэн тухай мөн Өвармонголд түгээж эхлэх гэж байгаа тухай болон Үндэсний шилдэг 21, Нийтийн шилдэг 10 дууны жагсаалтын талаарх мэдээллүүдийг энэхүү арга хэмжээн дээр танилцуулсан юм.

"Хай-фай" Медиа групп

www.Urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.