Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
Нийгэм

Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг12/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a64cec8b7d57bf65cafb4990cccfad1dbig9357518152015-12-12-13-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс (МСНЭ) 2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүдийг тодрууллаа. МСНЭ-ээс энэхүү мэргэжлийн уралдааныг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар номинацид тодруулсан юм.

Сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Э. Энэрэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээс ТВ-9 телевиз шалгарлаа. Мөн хэвлэл мэдээллийн шилдэг холбоогоор Монголын сайтын холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо шалгарсан байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг urlag.mn сайт, “Зар мэдээ” сонин, “Өмгөөлөгч” сэтгүүл, “Медиа консул” клубын хамт олон хүртсэн юм.

Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг сэтгүүлч:

  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч Ж.Чимэдцэрэн
  • Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч С.Жавзандулам
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Д.Давааням
  • Радиогийн шилдэг сэтгүүлч З.Сумъяабазар
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн Болормаа
  • Сайтын шилдэг сэтгүүлч Г.Одгарав (gogo.mn)
  • Сонины шилдэг сэтгүүлч Б.Энхмарт (”Үндэсний шуудан” сонин)
  • Телевизийн шилдэг сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг. (МҮОНРТ)

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүд:

  • Салбарын шилдэг хэвлэл: “Ган зам” сонин
  • Шилдэг радио: ФМ ПЗ-100,9, ФМ 107.5
  • Шилдэг сэтгүүл: “Гранд” сэтгүүл, “Гэрэг” сэтгүүл
  • Шилдэг мэдээллийн сайт: www.gogo.mn, www.itoim.mn
  • Шилдэг сонин: “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ” сонин
  • Шилдэг телевиз: “Монгол HD”, “Эх орон” телевиз

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээс “Дорнод зон” сэтгүүл, “Архангайн амьдрал” сонин, “Таны элч” сонин, “Алтан говь” телевиз, “Архангай” телевиз тус тус шилдгээр шалгарлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.