ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ой, соёл иргэншлүүдийн хооронд хэлхээ бий болгох холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Францад дэлхийн хөгжимчдийн нэгдсэн тоглолт боллоо. 21 орны 32 хөгжимчин хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулсан тоглолтод эх орноо төлөөлөн Улаанбаатар чуулгын эвэр бүрээчин О.Чинбат болон морин хуурч Э.Цолмон, бөмбөрчин Б.Ганхүлэг нар оролцжээ.
Прагийн найрал хөгжим, Австрийн хийлч Волфгэнг Дэвид, Хятадын ДэнЖу, Португалийн Карлос Дэмэс, Колумбын гитарчин Андриас Гуарин Нилко тэргүүтэй чадварлаг уран бүтээлч оролцсон тоглолтыг Европын “Чарлмейн” оркестрийг үүсгэн байгуулагчь маестро Бартхоломес Хенри Ван ди Велд удирдсан юм байна.
www.olloo.mn