Нэр : Джулия Ванг
Төрсөн он , сар : 1982 .10. 19
Нас : 34
Өндөр : 179
Чадвар : Зөн билэгтэн , жүжигчин , модель .
Гэр бүлийн байдал : Нөхөргүй
Джулия Ванг нь 15дахь "Зөн билгийн тулаан" -ы маш өвөрмөц бөгөөд тод оролцогчдын нэг гэдгийг бид мэднэ. Тэрээр аливаа зүйлээс хүчтэй энергийг мэдэрч , тайлагдашгүй мөн бодит ертөнцөөс үл хамаарах тэр л нууцыг өөртөө татан хардаг чадварлаг зөн билэгтэн билээ.
•Таньд түүний амьдрал болон уран бүтээлийн талаар сонирхуулъя .
Джулия Ванг нь ГИТИС -д жүжигчиний мэргэжилээр сурч төгссөн бөгөөд зөн билэгтэйгээ мэдрэхээс өмнө хэд хэдэн кино , клип , зар сурталчилгаанд тоглож байжээ. Үзэгчид түүнийг "Все мужчины сво.." буюу "Бүх эрчүүд новш" хэмээх киногоор нь илүү мэддэг ба " Дневной дозор" , "Неваляшка" , " Самый лучший фильм 2 " зэрэг кинонуудад тоглосон ч 2009 оноос хойш дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй юм.
Джулия Ванг-ын дүр төрх маш өвөрмөц. Түүний хувь хүний онцлог нь Зөн билгийн тулааны 1-р шатнаас л харагдаж , олны анхаарлыг ихэд татах болжээ.
Өндөр гоолиг бие , хурц тод уруулын будаг , өвөрмөц хувцаслалт мөн биеэ авч яваа байдал нь түүний одоогийн амжилтанд нөлөөлсөн юм.
Дээр хэлсэнчлэн зөн билэгтэн маань амьдрал дээр энгийн нэгэн эмэгтэй , уран бүтээлч , жүжигчин төдийгүй загварын бизнес эрхэлдэг . Тэрээр өөрийгөө тодорхойлохдоо дэлхийн ШОУ БИЗНЕСд асаж буй нэгэн нар хэмээн дүгнэдэг.
Гуалиг бие , өвөрмөц гоо үзэсгэлэн , дүр төрх , сэтгэл татсан дуу хоолойгоороо олныг аргагүй татдаг . Дуулсан дуугаараа ч түмэнд танигдаж , дуу хөгжмийн салбарт тодорхой амжилтанд хүрсэн чамлахааргүй амжилттай эмэгтэй билээ. Түүний хоолойны цар хүрээ диапазон 4 октавд хүрдэг чадварлаг дуучин.
•Одоо таньд түүний зөн билгийн талаар өгүүлье.
2012 онд Джулия Ванг загварын ертөнцөд байр сууриа олж эхэлсэн ба үүнээс хойш өөрийн ой санамж , мэдрэмж , зөн билгийн чадвараа хөгжүүлж эхэлжээ. Түүний найзууд нь Д.Вангыг Эдди Эрикссоны "ДАО ХАОСА" хэмээх номыг судалснаар өөрийн доторх зөн совин , хүч чадалдаа итгэж эхэлсэн гэж үздэг. Уг номыг судалснаар тэрээр ирээдүйд зөн билэгтэн болох бүрэн хүсэл тэмүүлэлд автсан. Тийм ч учираас зөн билгийн тулаанд байр сууриа эзэлжээ. Өөрийн чадвараа ашиглан олон машин дунд нуугдсан хүнийг ямарч эргэлзээгүйгээр олсон нь Дуучин Натали төдийгүй олныг гайшируулж ,шагшин магтахад хүргэжээ.
Д.Ванг олны сонирхлыг татагч төдийгүй багагүй шуугиан мэтгэлцээний эзэн болж чадсым. Зөн билгийн тулааны 15дахь улиралд чухам хэн түрүүлэх вэ хэмээн үзэгчид маргалдаж эхэлсний гол шалтгаан Джулия Ванг юм. Маргаан хэрхэн таслагдаж хэн түрүүлснийг уг нэвтрүүлгээс бид харсан билээ.
Орон даяр санал асуулга явагдаж , үр дүнд нь итгэмээргүй тоо гарч , үнэмлэхүй их саналаар Джулия Ванг өөрийн туяхан гараар тэргүүн байрны шагналыг барин гарч ирснээр бүх Зөн билгийн тулааны рекордыг эвдсэн юм.
Энэ ЯЛАЛТ бол санаанд оромгүй нэр хүндийн оргил байлаа .
Анхаарал тавин уншсанд талархлаа.
/ Мэдээлэл бэлтгэн хүргэсэн : Уран Хас /