Хүн болгонд айдас байдаг гэдэг. Манайд сонгуулийн үеэр “Айдас”-ын тухай бичиж, сонгогчдыг амжилттай айлгаж байсан шинэхэн түүх бий. Манайхан “Айж явбал аминд өлзийтэй” гэх нь бий. Тэгвэл дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай хүмүүс юунаас айдаг байсан бэ.
Сальвадор Дали царцаанаас айдаг байж
Испаний нэрт зураач Сальвадор Дали царцаанаа их айдаг байж. “Хэрэв би өндрөөс унахад ойрхон, ирмэг дээр байхад царцаа нүүрэн дээр үсрэн буувал гүн ангал руу үсэрсэн нь дээр. Түүний шүргээг л мэдрэхгүй бол болох нь тэр” гэж тэрбээр бичжээ.
Н.Гоголь амьдаараа оршуулагдахаас айдаг байсан
Оросын алдарт зохиолч тэрбээр амьдаар нь оршуулчих вий гэсэн айдаст насан туршдаа хүлэгдэж явжээ. Учир нь Гоголь залуудаа их хүндээр өвчилж байж. Байсгээд ухаан алдах, гүн нойронд автах зэрэг дагуул зовиуртай өвчин. Тиймээс Гоголь ээлжит ухаан алдалт, гүн нойрсолтынх нь үед үхчихсэн гэж андуураад амьдаар нь оршуулчих вий гэж айдаг байсан аж. Тухайн үед тийм эмгэнэлт явдал мэр сэр гардаг байж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд айдаст бүрэн хүлэгдсэн их зохиолч орондоо орохоос айж, ядаж сэргэг байх үүднээс суугаагаараа унтдаг болсон байжээ.
Владимир Маяковский халдвараас айх айдастай
Алдарт яруу найрагч Владимир Маяковский халдвар авахаас айдаг байжээ. Тиймээс тэрбээр хаалганы бариулыг хэзээ ч нүцгэн гараараа барьж татдаггүй байж. Ямагт бээлий өмсөж явдаг байсан гэнэ. Маяковский хаашаа ч явсан саван, иод, хэд хэдэн цэвэр алчууртай явдаг байсан аж. Бидний шүтээн байсан Майкл Жексон ч байнга нян, халдвараас айдаг байж. Мөн Адольф Гитлер ч ариун цэврийн айдаст хүлэгдчихсэн нэгэн байсан гэнэ. Фюрер өдөрт хэд хэдэн удаа усанд ордог байсан бөгөөд ханиад шуухинаатай хүмүүсээс үхтэл айдаг байжээ.
Наполеон Бонапарт цагаан зүсмийн морьдоос айдаг
Алдарт байлдан дагуулагч цагаан зүсмийн морьдоос л айдаг байсан гэнэ. Тэрбээр ер нь моринд тийм дуртай байгаагүй нь сонирхолтой. Үүнээс гадна Наполеон муурнаас бас их айдаг байж. Түүнийг бага байхад золбин муур цээжин дээр нь үсрэн харайсан тэрц агаас ирээдүйн аугаа жанжин ямар ч төрлийн муурыг нэг нүдээр ч үзэхийг байж.
Сергей Есенин муу өвчнөөс айдаг байжээ
Алдарт найрагч Сергей Есенин тэмбүүгээс хамгийн их айдаг байсныг найз нь тэмдэглэсэн байдаг аж. “Хамар дээр нь талхны үйрмэг шиг жижиг зүйл гарчихад л сэтгэл нь хямраад явчихна. Толиноос толь руу очиж хараад л дуугаа хураагаад дүнсийчихнэ” гэж найз нь тэмдэглэжээ.
Оноре де Бальзак гэрлэхээс айсаар яваад өнгөрч
Францын их зохиолч гэрлэхээс эхнэр авахаас хамгийн их айдаг байжээ. Тэр нөхөртэй эмэгтэйд дурлаж. Эмэгтэй бэлэвсэрсэн ч Бальзак түүнтэй гэр бүл болохыг найман жил эсэргүүцжээ. Уг нь цаад бүсгүй нь татлаа түлхээгүй болчихсон хэрэг. Өнөөх эмэгтэй арай ядан түүнтэй гэрлэж, хуримлахыг зөвшөөрүүлжээ. Гэтэл айснаасаа болоод эрхэм зохиолч өвчихөж. Гэхдээ хурим болсон ба Бальзак өөрөө явж чадахгүй тэргэнцэр дээр түрүүлэн очиж хуримлажээ. Харамсалтай нь хуримлаад таван сарын дараа Их зохиолч нас баржээ. Хэрэв тэр гэрлээгүй бол амьд байх байсан ч юм билүү.
М.Баяр
Эх сурвалж: Gereg.mn