Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Увертюра хамтлаг “Надад үлдсэн найз” мюзиклээрээ бэлэг барина
Уртын дуу

Увертюра хамтлаг “Надад үлдсэн найз” мюзиклээрээ бэлэг барина

Урлаг Урлаг14/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
944061_929759560392935_2099687807457391974_n_(1)3545095972016-01-09-12-50[www.urlag.mn]5748987662016-01-14-16-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. "Өнө мөнх эх орон", "Жамаас", "Ээж минь", "Тэнгэр ээж минь өршөө" зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгын дагуу амжилттай зохион байгуулсан юм. Тэд 2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

Тэгвэл "Увертюра" хамтлагийхан эдгээр ажлыхаа үргэжлэл болгож "Надад үлдсэн найз" мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болно.

Тус мюзиклийн зохиолчоор "Милл" кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна. Энэхүү мюзиклыг үзсэнээр та өөрт тань үлдсэн үнэнч найзыг мэдээд зогсохгүй "Увертура" хамтлагийн залуусыг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харж болох нь ээ. 

Билетийг 1900-1950 утсаар хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: 86683000, 86684000 утаснаас авах боломжтой. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

04/08/2025

Шинээр 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илрүүлэв

04/08/2025

Ордуудын наймдугаар сарын зурхай

04/08/2025

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.