Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголчууд” түүхэн цувралын гуравдугаар боть удахгүй хэвлэгдэн гарна
Нийгэм

“Монголчууд” түүхэн цувралын гуравдугаар боть удахгүй хэвлэгдэн гарна

Урлаг Урлаг19/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7062c26317ff30a39a191df6490c2bb92155473312016-01-19-17-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” нэртэй түүхэн цувралын гуравдугаар боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын талаар товчхон өгүүлэхэд эхний боть нь “Монголчууд XX зууны эхэнд” гэсэн нэртэйгээр гарсан бол хоёрдугаар боть нь “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэйгээр гарсан бөгөөд эхний ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим орчим түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

Харин энэ удаагийн цуврал буюу гуравдугаар ботьдоо 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаасан бөгөөд энэхүү хугацааг сонгосны учрыг Бүгд найрамдах улс байгуулсан үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялсан үеийг түүхийн нэгэн үе болгон авсан хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү 1924-1959 оны түүхийг өгүүлэх гуравдугаар боть нь “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд нүүдэлчид хэрхэн суурьшмал амьдралын хэв маягийг хүлээн авсан хийгээд улс орны бүтээн байгуулалт, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрснийг сонирхолтойгоор өгүүлэх ажээ.

Уг ном ч мөн өмнөх ботиуд хийгээд цувралын онцлогоо хадгалан түүхэн гэрэл зургийг түлхүү ашигласан бөгөөд нийтдээ 1200 гаруй түүхэн гэрэл зураг орсон байна. Үүнээс гадна номын зохиогчдын хувьд тухайн салбар бүрийн судлаачид, нийгэм журмыг байгуулалцахад гар бие оролцон явсан хүмүүсийн төлөөлөл оролцсноороо бас чухал онцлогтой ажээ.

Ямартай ч “Монголчууд” цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн үеэс өнөөг хүртлэх түүхийг олон нийтэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар гаргах төлөвлөгөөтэй байгаа тухай тус хэвлэлийн газрын ажилтан мэдээллээ. Үүнээс гадна тус цувралын эхний хоёр ботийгwww.internom.mn сайтыг ашиглан онлайнаар худалдан авах боломж нээгдсэн байгаа юм байна.

Шинээр хэвлэгдэн гарах гуравдугаар ботийн нээлтийн үйл ажиллагаа тун удахгүй болох бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгслөө

11/05/2026

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.