Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ээждээ ир” УСК ирэх хоёрдугаар сараас үзэгчдийн хүртээл болно
Нийгэм

“Ээждээ ир” УСК ирэх хоёрдугаар сараас үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг28/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_6441175549712016-01-28-13-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Мөнх-Өлзий" энтэртайнмент нийслэлийн боловсролын газрын хамтын бүтээл ”Ээждээ ир” УСК-ны нээлт нэгдүгээр сарын 23, 24-ны өдөр UB паласын их танхимд болж 6000 үзэгчдэд хүрсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж сүр дуулиантай ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм. 

 Тус киноны найруулагч Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: Энэ киноноос та бүхэнд гэр бүл, эхнэр нөхөр хоёрын нэг нэгнээ гэсэн тэр агуу хайрыг ихээр мэдрүүлэхээс гадна багш хүний амьдралын онцлогийг харуулахыг зорилоо хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн нээлтэнд ирсэн үзэгчид хайр гэж ямар агуу байдгийг мэдэрч нулимас дуслуулан суугаа нь харагдсан юм. 

Кино уран бүтээлчид

Найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ

Зохиолч Б.Загдсамбар

Зургийн дарга Х.Манлайбаатар

Ерөнхий продюсер Л.Моломжамц

Гол дүрийн жүжигчин Урангоогийн дүрд СТА жүжигчин О.Долгор 

Гол дүрийн жүжигчин Анхиунаагийн дүрд Сити дээд сургууль 2-р курс Г.Дөлгөөн

Гол дүр Итгэлийн дүрд СУИС 2-р курс Б.Баттөгөлдөр

"Ээждээ ир" УСК-ны зөвлөх А.Цэндсүрэн 

   Мөн энэхүү киноны нэрийг өгөхөд 1,000,000₮-ийн шагналын сантай уралдааныг Ерөнхий боловсролийн багш нарын дунд явуулсан бөгөөд "Байгал" лицэй сургуулийн А.Энхнаран багшийн явуулсан "Ээждээ ир" нэр шалгарч 23-ний өдөр 1,000,000 болох шагналын мөнгөө гардан авсан бөгөөд 24-ний өдөр ХУД-ийн 223-р цэцэрлэгийн ажилтан Р.Отгонцэцэг өргөө цагаан гэрээр шагнуулсан юм.

   Тус киноны дууг "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин Мөнгөншагай дуулсан бөгөөд киноны төгсгөлд тайзан дээр гарч ирэн шууд дуулсан билээ. Дашрамд хэлэхэд энэхүү дуу нь ээжийн тухай дууг нэгээр нэмж чадсан сайхан дуу болжээ.

   Энэхүү кино удахгүй болох гэгээн хайрын өдөрт зориулж 2 дугаар сарын 12-ноос эхлэн "Тэнгис", "Өргөө"-1,2, "Соёмбо", "Хүннү малл", "Гэгээнтэн" зэрэг бүх кино театруудаар гарж эхлэх юм байна. 






 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.