Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар монгол дуу, монгол урлагийг дэлхийд таниулах зорилгоор "Монгол дуу дэлхийд" уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаан нийт дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд тус уралдааныг МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы "Doly production”-ны хамт олон мөн хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Уралдаан энэ сарын 29-ний өдрөөс 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, “World”, SCH, Парламент зэрэг телевизийн сувгуудаар цацагдах аж. Уралдааны шүүгчээр ая зохиогч СТА Б.Ангирмаа, гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, дуучин К.Номинжин нар ажиллаж байна. Монголчууд бид цөөхүүлээ хэдий ч бидний авъяас чадвар хэдийн дэлхийд үнэлэгдэхүйц гэдэг нь олон тэмцээн уралдаанаас харагдаж байгаа юм.
Гол нь энэхүү монгол авъяасыг дэлхийд таниулх нь хамгас чухал билээ. Энэхүү үйлийг санаачилж зохион байгуулж буй хамт олонд амжилт хүсээд талархлаа илэрхийлье.
www.Urlag.mn