Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хайрын баяраар хаана, юу болох вэ
Уртын дуу

Хайрын баяраар хаана, юу болох вэ

Урлаг Урлаг13/02/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1hci2s0ingnh1klc1iglg354en7817320282016-02-13-15-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Маргааш Гэгээн хайрын баярын өдөр. Эл өдөр хайртыгаа хэрхэн баярлуулахаа хараахан шийдэж амжаагүй байгаа бол Валентины баяраар тоглогдох урлагийн тоглолтыг танилцуулж байна.

 

“Хайрын дуу” шоу тоглолт

 

 

Гэгээн хайрын баяраар дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг нарын “Хайрын дуу” шоу тоглолт “Castle” клубт болно.

 

Шоу тоглолтод дуучин Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар оролцох юм байна. Тоглолт 20.00-23.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 00.00-04.00 цагт Монгол гадаадын DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн шоугаар үргэлжлэх аж. Хосууд 24700 төгрөгийн үнэтэй нэг тасалбараар тоглолт үзэх боломжтой юм байна.

 

“Ромео Жульетта” жүжиг

 

УДЭТ-ын уран бүтээлчид Гэгээн хайрын баярыг тохиолдуулан "Ромео Жульетта" сонгодог жүжиг, “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг, “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драм гэх гурван уран бүтээлийг үзэгчдэд санал болгосон. Хамгийн олон санал авсан уран бүтээлийг Валентины баяраар бүх хосуудад зориулан тоглохоор төлөвлөөд байв. Ингэснээр У.Шекспирын “Ромео Жульетта” сонгодог жүжгийг дурлалт хосуудад зориулан тоглохоор болжээ.

 

"Ромео Жульетта" сонгодог жүжиг

 

2-р сарын 13-нд 18:00

 

2-р сарын 14-нд 13:00, 18:00 цагаас гурван удаа тоглоно. Тасалбар 15- 30 мянган төгрөгөөр худалдаалагдана.

 

“Би чамд хайртай” тоглолт

 

 

Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан Улсын Филармонийн "Баянмонгол" жазз найрал хөгжим, дуучдын хамтарсан "Би чамд хайртай" тоглолт, хоёрдугаар сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтод дуучин:

С.Баттулга /МУСТА/

Т.Амина /МУСТА/

Б.Дэлгэрбаяр /МУСТА/

Л.Насанбуян /МУСТА/

Т.Отгонбаяр

Б.Солонго

Удирдаач: С.Саруул-Од /МУСТА/ нар оролцох юм.

 

“Төгсгөлгүй” балет

 

 

Монголын өнөөгийн нийгэм, уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр дурлалын тухай өгүүлэх “Төгсгөлгүй” сонгодог балет тоглогдоно. Тус бүтээл 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд анхлан үзэгчдийн хүртээл болсон. Харин энэ удаад Гэгээн хайрын баярт зориулан хоёрдугаар сарын 13,14-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдогдох юм.

 

 

Хайрын дууны үдэш

 

 

Хоёрдугаар сарын 14-нд, “MRQ 27” энтертаймент клубд 20.00 цагаас “Мөнхийн реп” хамтлагийн “Хайрын дууны үдэш” тоглолт болно. Тоглолтод ирсэн үзэгчдэд зориулан хуучныхит дуунуудаа дуулж, дурсамжийг сэргээх гэнэ.

 

“Forever 247” тоглолт

 

 

“Crocus event hall” клубт “А sound” хамтлагийн "Forever 247” тоглолт болно. Тоглолт 2 хэсгээс бүрдэх юм байна. Нэгдүгээр хэсэгт, Дуучин: Ган-Эрдэнэ /Камертон/Баярцэцэг, 3 охин хамтлаг, Маралжингоо, Хишигдалай, Отгоо, Одноо /The Lemons/, Цэцээ /Night train/ зэрэг гадаад болон Монгол хамтлаг дуучдын Дуэт буюу хамтран дуулсан дуунууд дуулагдах гэнэ.

 

Хоёрдугаар хэсэгт “A sound” хамтлагийн уран бүтээл дуулагдах аж.

Тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд энэ сарын 5-наас “Hifi Cd shop”-ийн салбараар борлуулж эхэлжээ.

 

“Valentine's Night” дуэт концерт

 

 

“3 охин”, “Люмино” хамтлагийн хамтарсан тоглолт хоёрдугаар сарын 14-ний 20.00 цагт “Corporate Convention Centre”-т болно.

Тоглолтын онцлог нь САРНАЙ /Sweetymotion/ vs ЗАМБАЛГАРАВ /Бид 4/

Уянга /ДБЭТ/дуучин/ vs ДҮЙНХОРЖАВ /Nuans group/

ГАНБАА /Motive/ vs БАЯРЦЭЦЭГ зэрэг дуучид дуэт дуулах юм байна. Тасалбар хоёр өөр үнэтэй байна. Cocktail Zone tax: 50,000₮ /+1 Коктейл/ ViP Zone tax: 110,000₮ /Үдшийн зоог + Вино/ худалдаалах аж.

 

“Мартагдашгүй хайр” тоглолт

 

 

 

“Салхи” хамтлагийн залуус Валентины баярт зориулан “Мартагдашгүй хайр” нэртэй тоглолтыг хоёрдугаар сарын 14-ны 20.00 цагт “Их бүрд” цогцолборт тоглохоор төлөвлөжээ. Тасалбарын үнэ 65 мянган төгрөг.

 

“Romantic night” тоглолт

 

 

Дуучин Тэнүүн“Romantic night” тоглолтыг хосуудад зориулахаар төлөвлөж байна.

• Хаана : One Event Hall ( Home Plaza 2, MINT Club-ийн зүүн талын хаалга, 4-р давхар )

• Хэзээ : 2016-02-14, 20:00 цагаас

• Тоглолтын тасалбар : 30.000₮, ( MINT CLUB After Party – ны такс багтсан болно )

Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ.

Эхний хэсэг – Дэлхийн шилдэг хайрын дуунууд

 

Хоёрдугаар хэсэг – Дуучин Тэнүүн өөрийн бие даасан болон хамтарсан дуунууд, тоглолтонд урилгаар ирэх зочдын уран бүтээлүүд.

 

Гуравдугаар хэсэг – Tenuun Big Band – ийн өөрсдийн тусгай хөтөлбөр.

 

• Тоглолтод:

– Х. Лхагвасүрэн ( Харанга )

– Choi Joo

– Оргил

– N.M.N

– MR. DOGGS

– Oyuka ( Pianist )

– Oyu ( Шар Айраг )

– Dream Big Dance Crew оролцох юм байна.

 

“Зүгээрээ хайраа” тоглолт

 

Хошин урлагийн хамтлагууд нэгдэн “Зүгээрээ хайраа” хошин шоу тоглолтыг гурав дахь жилдээ “UB palace”-ийн концертын танхимд тоглохоор болжээ. Тоглолтод “Х Түц”, “Шинэ үе” продакшин оролцохгүй.

“Мөрөөдлийн театр”

“Эмоци” продакшин

“Пароди”

“Маск” продакшин

“DOZ” энтертаймент оролцох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.