Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн тоглолт болно
Уртын дуу

Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн тоглолт болно

Урлаг Урлаг20/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-02-19_1349452866384372016-02-19-13-51[www.urlag.mn]3554907192016-02-20-12-23[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ нь 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид, 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцан төгссөн.

   1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

   1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараар, 1993 онд "Үүлэн заяа" дуурь, 4-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртсэн. Тэрээр "Үүлэн заяа" (1988), "Өгөөдэй хаан" (1991), "Гэсэр хаан" (1995), "Гүн гэрийн гүнж" (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн.

   “Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор зорьж байсан тэрээр 5 симфони, 4 дуурь, 2 бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан дөрвөн том бүтээл гээд маш олон бүтээл туурвисан. Мөн 60 гаруй дуу бичжээ. Тэрээр олонд хамгийн танил “Нутгийн чулуу” дуугаараа нэрлэсэн дууны гурван түүвэр гаргахаар төлөвлөж байсан ч эхний түүврийг гаргаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Иймд энэ удаад түүний уран бүтээлийн анд нөхөд 60 насны ойд нь зориулан “Нутгийн чулуу” түүврийн хоёр дахийг хэвлүүлэн гаргажээ.

   Энэ жил төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой тохиож байгаа бөгөөд тус ойд зориулж улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид хөгжмийн зохиолчын дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг 2-р сарын 26-нд улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурын “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” гэх зэрэг бүтээлүүд нь тоглогдох гэнэ.

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.