Энхрийхэн үрээ энэ орчлонд тосч аваад баяр хөөр болж байсан аав, ээж хоёрт яг одоо л би, та, бид, монголын ард түмэн минь бүгдээрээ дэм болмоор байна. Ингэж хэлэхийн учир нь хүний орчлонд мэндлээд хоёрхон сар болж буй Сайнжаргалын Урантөгс хэмээх энэ бяцхан хүү өнөөдөр өвдөхийн шаналан ихтэй ч хүн болох гэж тэмцэж байна. Магадгүй их монголын ирээдүйд ихийг хийж бүтээх гэгээн үйлстэн ч өнөөдөр ийнхүү өвдөж, шаналж буйг үгүйсгэхгүй. С.Урантөгс хүү зүрхний томролттой, таславч байхгүй, тархиндаа цус хуралттай, шохойжилттой гэсэн оноштой. Түүнийг монголд эмчлэх ямар боломж бололцоо байхгүй юм байна. Харин Энэтхэг улсад нэг удаа эмчилгээ хийлгэхэд 30 сая төгрөг гэхдээ гурван удаа эмчлүүлэх юм байна. Солонгос Улсад бүр мөсөн эмчлүүлэхэд 90 орчим сая төгрөг ажээ. Үрийнхээ төлөө энэ залуу гэр бүл өнөөдөр монголчууд биднээсээ л дэм хүсч байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвэнгээр тусал гэж үг бий.Тиймээс өвчин бүхний эсрэг хамтдаа зогсч, халуун сэтгэлт ард түмэн минь бүгдээрээ далайд дусал нэмэр гэх үгийн ид шид, сэтгэлийнхээ дэмээр энэ бяцхан хүүд туслъя.
5087229921 Сайнжаргалыг Урантөгс гэсэн хаан банкны хаягтай юм байна. Удахгүй энэ хүүгийн аав ээжийг сониныхоо болон цахим ертөнцийн уншигчид, телевиз үзэгчтэйгээ уулзуулж цаашид хүүг эрүүл болох эрхэм аяныг өрнүүлэх болно. Монгол хүн бүхэн тунгалагхан горхи шиг ариухан сэтгэлтэй. Тэрхүү сэтгэл нь нэгдэж хайрын, буяны сүүн далай болно гэдэгт итгэж бйана.