Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлчүүд гэр бүлийн өдөртэй боллоо
Нийгэм

Нийслэлчүүд гэр бүлийн өдөртэй боллоо

Урлаг Урлаг27/02/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_6566120399382016-02-27-15-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12:30 цагт  “Нийслэлийн Гэр Бүлийн Өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг Хэвлэлийн Хүрээлэнгийн танхимд зохион байгуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Би гэр бүлдээ хайртай үйл ажиллагаа, Хөгжлийн харандаа экспо, Сэтгэлийн үндэс тус хөдөлгөөн, Хайрын гар awards гэх мэт хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн 8 төсөл 2016 онд багтан хийгдэх юм байна.

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн  хурлаар 08 дугаар тогтоолоор  “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан юм. Ийнхүү 2016 оны 02-р сарын 28-ний ням гарагт нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэхэд бэлэн боллоо. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болно, үүгээр дамжуулан гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжих юм байна. Маргааш нийслэлийн гэр бүлийн өдөр.  

www.Urla.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна

20/09/2026

Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.