Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна
Нийгэм

Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Урлаг Урлаг29/02/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12729341_1094460383954671_3761812469144532645_n5546343422016-02-23-12-33[www.urlag.mn]5043175682016-02-29-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж "Хайрын тэнгэр диваажин", "Хөөрхөн", "Баясгалантай сайхан", "Ижий зөн", "Нандин", "Газрын жигүүр" зэрэг олон сайхан дуугаараа монгол түмнээ хүндлэгдсэн дуучин бол МУСТА А.Түмэн-Өлзий юм. Тэрээр 2013 онд "Баясгалантай сайхан" өөрийн бие даасан тоглолтоо хийсэн бол өнгөрсөн аравдугаар сард МУСТА Л.Сөрөлттэй хамтран "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо маш амжилттай зохион байгуулсан билээ.

  Тэгвэл эрхэм дуучин бүсгүй маань тун удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан монголын бүх сайхан ээжүүддээ "Хатан гоо ээжүүддээ" тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгалаа. Энэ удаагийн тоглолт үзэгчдэд илүү нээлттэй чөлөөтэй болохоороо бусад тоглолтноос ялгарч байгаа юм. "Хатан гоо ээжүүддээ" тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид улаан хивсний ёслолд оролцох бөгөөд угталтын халуун виногоор дайлуулах гэнэ. Мөн та хайртай хүмүүсдээ сэтгэлийн үгээ хэлж, бэлдэж ирсэн бэлгээ тайзан дээрээс гардуулах боломжтой юм. Тоглолт 400 хүнд л зориулагдан тоглож байгаа учир тоглолтын тасалбар нилээдгүй эрэлт ихтэй байгаа гэнэ. 

Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болно. Ийнхүү хайр хүндэтгэлийн илэрхийлэл хамгаас нандин хайртай ээжүүддээ "Хатан гоо ээжүүддээ" тоглолтын тасалбарыг амжиж захиалан бэлэг бариарай. Тасалбарыг 1900-1950 утас үнэгүй хүргэнэ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 88664403 утаснаас авах боломжтой. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.