Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Италийн гайхалтай дуэт хосын амьдралын түүх
Уртын дуу

Италийн гайхалтай дуэт хосын амьдралын түүх

Урлаг Урлаг07/03/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
i4gvdy9os73876941102016-03-07-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

30 жилийн хамтын амьдралын дараа Аль Бано Карризи, Ромина Пауэр нар салах өргөдлөө өгчээ: олонхийн ойлгодгоор, алдартай, аз жаргалтай хосуудын хоорондын харьцааны ан цав хэт их байсныг италичууд ойлгов. Гүн гүнзгий католик шашинтай энэхүү оронд гэр бүл сална гэдэг тийм ч амар эд биш. 6 жил гаруй сунжирсны эцэст, 2002 оны тавдугаар сард алдартай хосуудын асуудлыг шүүх шийдсэн байна. Тэд ахин хэзээ ч хамт байхааргүй боллоо.

Аль Бано, Ромина нар эстрадын тайзнаа хичнээн сайхан хослон дуулдаг байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа. Тэд дэлхийг тойрон аялан тоглолт хийж, очсон газар болгондоо танхим пиг дүүрэн үзэгчидтэй байдаг байлаа. Наяад онд тэдний “Феличита” дуу супер хит болон, хаа сайгүй эгшиглэж байв!

Гэвч тайзан дээрх амжилт мөнхөд үргэлжилдэггүй билээ. 1994 оны нэгдүгээр сарын 6-нд оддын гэр бүлд зовлон тохиолоо. Аль Бано, Ромина хоёрын том охин Иления алга болжээ. Тэрээр өвлийн амралтаараа АНУ-ын Шинэ Орлеанд байсан аж. Хоёр орны цагдаагийнхан хичнээн хайгаад ч өнөөг хүртэл тусыг эс олов. Иленияг алга болсны дараа янз бүрийн цуу дэгдэж байлаа. Албан ёсны хувилбараар бол түүнийг хулгайлсан бололтой. Харин хэн, яах гэж гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, охиныг хиппи нартай холбоотой байсан гэжээ.

Ромина, Аль Бано нарын ойр дотныхны ярьж буйгаар, тэрхүү гайт өдрөөс хойш хосуудын харьцаанд ан цав үүсч эхэлсэн гэнэ. Тэд болсон үйл явдалд бие биеэ буруутган, байнга маргалддаг болжээ. Ингээд, эцэст нь тэд салах өргөдлөө өгцгөөсөн байна.

Уг нь анх тэр хоёрын хувьд бүх зүйл гайхалтай сайхнаар эхэлжээ! Залуухан, дур булаам америк охин Ромина Пауэр 1969 онд, 18 настайдаа Италид ирэв. Сүүлд италийн хэвлэлийнхний нэрлэдэг байсанчлан “Калифорнийн гоо бүсгүй” 30-40-өөд оны алдартай жүжигчин, италийн цагаач Тайрон Пауэрын чинээлэг гэр бүлд өсчээ. Тэрээр өөрийн эх орондоо хөгжмийн боловсролоо үргэлжлүүлэхээр ирсэн аж. Удалгүй тухайн үедээ нэрд гараад амжсан байсан дуучин, Сан-Ремо фестивалийн хөтлөгч, 25 настай Аль Бано Карризитай танилцсан байна. Ингээд тэдний гал халуун хайрын түүх эхлэн, 1970 оны долоодугаар сарын 26-нд хуримаа хийцгээжээ. Тэр жилээ залуу хосын гэр бүлд анхны охин Иления мэндэлсэн аж. Гурван жилийн дараа Ромина хүү төрүүлэн, ахин хэдэн жилийн хойно хоёр охинтой болсон байна.

Эцгийн эрхт ёс давамгайлсан, католик гэр бүлд төрж өссөн Аль Бано сонгодог маягийн өрхийн тэргүүн байлаа. Ромина хэдийгээр АНУ-д өссөн ч гэсэн нөхөртөө маш их хайртай байсан тул ямар ч яриа хэлгүйгээр, итали маягийн амьдралын огт өөр орчинд дасан зохицож эхэлжээ…

Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй хэдий ч хувийн харьцаагаа тасалсан тэд эхэн үедээ хамтын амьдралдаа цэг тавьсан гэдгээ огт мэдэгдэхгүй байв. Энэхүү байдал нь Аль Бано словакийн сэтгүүлч эмэгтэй Габриэлла Скрабаковаг тэвэрч, сэтгүүлчдийн дуранд өртөх хүртэл үргэлжилжээ. Тэд 1998 онд Вена хотноо Скрабакова Аль Баногоос ярилцлага авах үед танилцсан байна. Сэтгүүлч бүсгүй 15 настай байхдаа Аль Баног Братиславд концерт дээр хараад анх дурлан, насан турш хэвээрээ байгаа тухайгаа өгүүлсэн нь дуучны зүрх сэтгэлийг хөндсөн аж. “Тэр үед Ромина бид 2 аль эрт эхнэр, нөхөр байхаа больсон байсан” хэмээн Аль Бано өгүүлсэн байна. Тэр өөрийн хайрт бүсгүйнхээ хүнийг сонсох чадвар, хүнд хэцүү үед хэрэгтэй үгийг олж хэлж чаддаг байдлыг нь ихэд бахаддаг гэжээ. Тэднийг 26 насны зөрүү нь огтхон ч эгдүүцүүлдэггүй гэнэ. “Бид бол хамт байх нь хоёр биедээ таалагддаг, насанд хүрсэн хүмүүс” гэж Габи тайлбарлаж байна.

Роминагийн хувьд урьдын адил идэвхтэй, эрч хүч дүүрэн байгаа ба кино зураг аван, Итали, Америкийн теле шоунд оролцож, ном бичин, уран зураг зурж байна. Тэрээр зургийн сонирхлынхоо дагуу английн залуу зураач Жонатан Бишоптой танилцан, цагийг тун зугаатай өнгөрүүлж байсан аж.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулна

05/08/2025

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.