Зураач, дизайнер МУУГЗ Доржжадамбын Эрдэмбилэг, Эрдэмбилэгийн Ачитмаа нарын хамтарсан үзэсгэлэн Bella Vista, Q- Art галлерейд нээлтээ хийлээ.
МУГЗ дизайнер Д.Эрдэмбилэгийн уран зургийн, түүний охин Э.Ачитмаагийн “Хайку Арт” чиглэлийн график зургийн хамтарсан үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл тавигдах бөгөөд Эрдэмбилэг гавьяатын түр завсарласаны дараах уран зургийн үзэсгэлэн болон түүний охин Ачитмаагийн анхны уран бүтээлийн гараа болж байгаагаараа онцлог юм байна.
Ялангуяа Э.Ачитмаагийн Хайку шүлэглэлээ монголоос англируу бичиж, түүнийгээ график зургийн хэлбэрт өвөрмөц дүрслэлээр буулгасан нь анхдагч болохуйц сэдэл болжээ. Тэр тусмаа 20- иод насны залуу охин оюун санааны тусгалаа шүлэг найргийн гүн утгын төрөл болох хайку уламжлалаар туурвиж улмаар англи хэл дээр бичнэ гэдэг амаргүй сорилтыг гайхалтай илэрхийлж тухайн уран бүтээлч ямархуу ирээдүйтэй уран бүтээлч вэ гэдгийг үзэгч шүүмжлэгчид урлаг судлаачдынхаа өмнө анх удаа дэлгэж байна. Мөн Эрдэмбилэгийн сүүлийн үед зурсан нийгмийн сэдэвт уран зургуудаа дэлгэжээ.
www.urlag.mn