Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Урлагийн залуучуудын холбоо “Гэгээн Муза 13” наадмын дэмжигчээр ажиллана
Нийгэм

Урлагийн залуучуудын холбоо “Гэгээн Муза 13” наадмын дэмжигчээр ажиллана

Урлаг Урлаг07/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-04-07_1629438872700712016-04-07-16-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Уламжлал ёсоороо 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын "Шилдэг залуу уран бүтээлч" номинаци энэ жилээс эхлэн Монголын урлагийн залуучуудын холбооны нэрэмжит болж байгаа ажээ. Тодруулбал энэ жилийн наадмаас эхлэн Гранприг БСШУЯ-ны нэрэмжит болгон гардуулах болсон бөгөөд "Шилдэг залуу уран бүтээлч" номинацийг Монголын урлагийн залуучуудын холбоо жил бүр уламжлал болгон гардуулахаар болжээ.

    "Гэгээн Муза" Академи, ITI /Олон улсын театрын институтийн Монгол дахь төв/ нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театртай хамтран “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмыг зохион байгуулж байгаа билээ. Тус наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүд энэ оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавигдах бөгөөд улмаар “Гэгээн муза 13”-ийн эздийг УДЭТ-театрт тавдугаар сарын 7-ны өдөр тодруулж шагналыг гардуулах юм.

    Ингээд энэ жилийн наадмын шагнал дараах төрлүүдэд явагдана:

  • Шилдэг уран бүтээлчид
  • Монголын урлагийн залуучуудын холбооны нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч”
  • “Гэгээн муза академи”-ийн нэрэмжит ахмад уран бүтээлчдэд олгодог “Хүндэт Муза”
  • Шүүгчдийн нэрэмжит “Тусгай шагнал”
  • БСШУЯ-ны нэрэмжит шилдгийн шилдэг бүтээлд олгох “Гранпри” зэрэг шагналуудыг “Гэгээн Муза 13”  наадамд өрсөлдсөн бүтээлүүдээс шалгаруулах юм.

     Наадмын хүрээнд өнөөдөр “Гэгээн Муза 13” олон улсын театрын наадамд нэр дэвшсэн бүтээл болон уран бүтээлчдэд батламж гардуулах үйл ажиллагаа болсон юм.

О.Номин

  • 1
  • 2
  • 2
  • 3
  • 3
  • 4
  • 4
  • 5
  • 5
  • 6
  • 6
  • 7
  • 7
  • 8
  • 8
  • 9
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.