Эрх чөлөөний дууч Хан Хэнтийн хүү Монгол улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн ажлын хүрээнд уран бүтээлийг сурталчлах, уран зохиолын яруу тансагийг мэдрүүлэх, мэргэн, хурц, үнэн үг хойчид ухаарал, хожимд гэгээрэл болох, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, алдрыг нь өргөн мөнхжүүлэх зорилгоор “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ” уралдааныг “Хүүхдийн төв номын сан”-гаас санаачлан Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сантай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд зарлалаа. Яруу найрагч Р.Чойномын бүтээл туурвил Монгол Улсын нэгэн үеийг харуулж чадах арвин их баялагтайн учир түүхийн хуудас өдөр өдрөөр улам зузаарч үнэтэй зүйл бүхэн улам эрхэмлэгдэн хадгалагдаж байх учиртай юм.
Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд.
Хугацаа
1-р шат: анхан шатны шалгаруулалтыг дүүргийн номын сангийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны дотор уралдааны төрөл бүрт шилдэг 3, 3 оролцогчдыг шалгаруулж дүнгээ гаргана.
2-р шат: Р.Чойномын цагаадсан өдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны 12 цагт Хүүхдийн төв номын сангийн уншлагын их тэнхимд болно.
Шалгаруулах журам:
Дүүргийн Боловсролын хэлтэс, 1-р шатны шалгаруулалтын товыг зарлаж, харьяа сургуулиудыг зохион байгуулна. 1-р шатны шилдэг оролцогчдын шагналыг Монголын Хүүхдийн төв номын сан болон Р.Чойномын ӨД сангаас хариуцна. /1, 2, 3-р байрын өргөмжлөл, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг/
Ангилал:
Ахлах ангийн сурагчид – Р.Чойномын уран бүтээл /тууж, шүлэг, найраглал/-ээс
Эссэ бичих/ 250-300 үгтэй /
Дунд ангийн сурагчид – Р.Чойномын амьдрал, уран бүтээлийн тухай
Уран яруу унших
Бага ангийн сурагчдын дунд – Р.Чойномын амьдрал, уран бүтээлээс сэдэвчилсэн
Гар зургийн уралдаан /зохиолыг сонгоно /
Шагнал урамшуулал:
Эссэ бичлэг
1–р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
Уран уншлага
1–р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
Уран зураг
1–р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
Зохион байгуулагч:Хүүхдийн төв номын сан
Хамтран зохион байгуулагч: Р.Чойномын “ӨД” сан
Нийслэлийн боловсролын газар
Сургуулийн номын сангууд