JCI байгууллага нь 18-40 насны эрч хүчтэй эерэг залуусыг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд хандсан олон төсөл хэрэгжүүлдэг дэлхийн 119 улсад 5000 гаруй салбар байгууллагатай ТББ байгууллага билээ. JCI Монгол байгууллага нь 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
JCI Их хүрээ салбар байгууллага нь санаачлан зохион байгуулсан НЭГ ЦЭЦЭГ НЭГ ДЭЛХИЙ төслийг 2012 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулаад байна. Энэхүү төслийн гол зорилго нь сургуулийн бага, дунд ангийн хүүхдүүдэд эко хүмүүжил олгох, аливаад хариуцлагатай хандах, байгаль эх дэлхийгээ хайрлах, сургуулийн орчиндоо тоосжилт болон утаанаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Цэцэг нь агаарт хүчил төрөгчийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдолыг сайн цэвэрлэдэг зэрэг олон талын ашиг тустай билээ. Энэхүү төсөл нь нийслэл хотын маань 6 дүүргийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулиудад хэрэгжүүлээд байна.
Үүнд:
• 2012 онд ЧД-ийн 17,39,49,72, сургуулиуд,
• 2013 онд СХД-ийн Ирээдүй бага, дунд цогцолбор сургууль,
• 2014 онд ХУД-ийн сургууль,
• 2015 онд БЗД-ийн 53-р дунд сургууль,
• 2016 онд БГД-ын Сэтгэмж цогцолбор сургууль, СБД-ийн Дамбадаржаа дахь Улсын тэргүүний 58-р дунд сургуулиуд дээр тус тус хэрэгжүүлээд байна.
Төсөл хэрэгжүүлж байх явцад олон талын эерэг өөрчлөлт гарсаны тодхон жишээнүүд бол оролцогч сургуулиуд гадна талбайгаа зүлэгжүүлсэн, сургуулийн хонгил болон нийтийн хэсгийг цэцгүүдээр чимэглэсэн, зарим сургуулиуд нь гадна талбайдаа мод тарьж эхэлсэн, ихэнхи нь сургуулийнхаа дэргэд ЭКО КЛУБ ажиллуулж эхэлсэн гээд олон сайн эерэг зүйлийг авчирсан байна.
Нийт төсөл хэрэгжүүлэх хугацаанд 25000 гаруй сурагчид, 1000 шахам багш сурган хүмүүжүүлэгч, эцэг оролцсон байна. Мөн JCI байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдээ жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн 2015 онд JCI Монгол байгууллага нь энэхүү 12 номинац шалгаруулдагаас 4 төсөл шагнал авсан юм. Түүн дотор энэхүү НЭГ ЦЭЦЭГ НЭГ ДЭЛХИЙ төсөл маань НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН төрөл шалгарсан юм.