Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»JCI байгууллагын “Нэг цэцэг нэг дэлхий” төсөл амжилттай хэрэгжлээ
Сонгодог уран зохиол

JCI байгууллагын “Нэг цэцэг нэг дэлхий” төсөл амжилттай хэрэгжлээ

Урлаг Урлаг30/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
27066183150_4bd96716f76662783082016-05-30-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

JCI байгууллага нь 18-40 насны эрч хүчтэй эерэг залуусыг эгнээндээ нэгтгэсэн,  нийгэмд хандсан олон төсөл хэрэгжүүлдэг  дэлхийн 119 улсад 5000 гаруй салбар байгууллагатай ТББ байгууллага билээ.  JCI Монгол байгууллага нь 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 

JCI  Их хүрээ салбар байгууллага  нь санаачлан зохион байгуулсан НЭГ ЦЭЦЭГ НЭГ ДЭЛХИЙ төслийг 2012 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулаад байна. Энэхүү төслийн гол зорилго нь сургуулийн бага, дунд ангийн хүүхдүүдэд эко хүмүүжил олгох, аливаад хариуцлагатай хандах, байгаль эх дэлхийгээ хайрлах, сургуулийн орчиндоо тоосжилт болон утаанаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 

Цэцэг нь агаарт хүчил төрөгчийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдолыг сайн цэвэрлэдэг зэрэг олон талын ашиг тустай билээ. Энэхүү төсөл нь нийслэл хотын маань 6 дүүргийн ерөнхий боловсролын   10 гаруй сургуулиудад  хэрэгжүүлээд байна.

Үүнд:
•    2012 онд  ЧД-ийн 17,39,49,72,  сургуулиуд,
•    2013 онд СХД-ийн Ирээдүй бага, дунд цогцолбор сургууль,  
•    2014 онд  ХУД-ийн  сургууль,  
•    2015 онд БЗД-ийн 53-р дунд сургууль, 
•    2016 онд БГД-ын Сэтгэмж цогцолбор сургууль, СБД-ийн Дамбадаржаа дахь Улсын тэргүүний 58-р дунд сургуулиуд  дээр тус тус хэрэгжүүлээд байна. 
Төсөл хэрэгжүүлж байх явцад олон талын эерэг өөрчлөлт гарсаны тодхон жишээнүүд бол оролцогч сургуулиуд гадна талбайгаа зүлэгжүүлсэн, сургуулийн хонгил болон нийтийн хэсгийг  цэцгүүдээр чимэглэсэн, зарим сургуулиуд нь гадна талбайдаа мод тарьж эхэлсэн,  ихэнхи нь сургуулийнхаа дэргэд ЭКО КЛУБ ажиллуулж эхэлсэн гээд олон сайн эерэг зүйлийг авчирсан байна. 

Нийт төсөл хэрэгжүүлэх хугацаанд 25000 гаруй сурагчид, 1000 шахам багш сурган хүмүүжүүлэгч, эцэг оролцсон байна. Мөн  JCI байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдээ жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн 2015 онд JCI  Монгол байгууллага нь энэхүү 12 номинац шалгаруулдагаас 4 төсөл шагнал авсан юм. Түүн дотор энэхүү НЭГ ЦЭЦЭГ НЭГ ДЭЛХИЙ  төсөл маань НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН төрөл шалгарсан юм. 









Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.