Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэ жил наадам болох уу
Нийгэм

Энэ жил наадам болох уу

Урлаг Урлаг31/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
88625cc3d7acd5c395b96fd31b973a304294175452016-05-31-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголчууд бид жил бүрийн долдугаар сард үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр хийж баярлан цэнгэж, бахархан нааддаг билээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм. Гэтэл түүхэн баяр наадмын сураг ажиг ер алга, хаа сайгүй л сонгууль сонгууль гэсэн хүмүүс байна.

    Түмэн олны сонссон ганц мэдээлэл гэвэл наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болжээ гэхээс өөр зүйл байдаггүй ээ. Уг нь баяр наадмын үндэсний хорооны ээлжит хурал энэ сарын 17-нд болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон гэж байгаа. Тус хурлын үеэр баяр наадмын комиссын дарга, шадар сайд хэлэхдээ “Баяр наадмын бэлтгэлийг эртнээс сайтар базааж, хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сурын тэмцээн нь маргаангүй, урлаг, соёлын арга хэмжээнүүд нь наадамчдын сэтгэлд хүрсэн сайхан наадам болгохыг хичээж ажиллан эртнээс бэлтгэлээ базаах хэрэгтэй” гэсэн гэдэг. Гэтэл одоогийн байдлаар наадамд бэлтгэх нь байтугай, наадмын төсвөө ч батлаагүй байгаа нь ажлууд эхлээгүй байгааг харуулж байна.

     Энэ янзаараа энэ жилийн баяр наадам болох юм уу болвол ямар наадам болох вэ гэдэг нь эргэлзээтэй л байна. Сүүлийн саруудад УИХ-ын ээлжит сонгууль, Асемийн уулзалттай холбоотойгоор улс төрчид, сайд дарга нар баяр наадмын тухай бодохыг ч хүсэхгүй байх шиг.  Тэдний хувьд ирэх сонгуульд гайгүй санал авч ирээдүйн 4 жилээ тансагхан өнгөрүүлэх л чухал бололтой. Уг нь өмнөх жилүүдэд өдийд наадмын бэлтгэл ажил эхэлчихсэн ид өрнөж байдаг байлаа. Иймэрхүү байдлаар энэ жилийн наадам болох юм уу.

Н.Чимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.