Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гахай ноён суувал гай тохионо”…
Нийгэм

“Гахай ноён суувал гай тохионо”…

Урлаг Урлаг24/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ublife_14654403191958786642016-06-24-14-17[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тээр жил дарангуйллаас ангижирч эрх чөлөөг хүссэн фермийн амьтад бослого гаргаж, фермийг эзэмшилдээ авсан.  Тэр бослогод оролцсон бид эрх чөлөөг хүсч байсан. Гэвч бидний хүссэн эрх чөлөө ирсэнгүй. Эрх чөлөө гэх багний цаана өөр дарангуйлагч нар нуугдаж байсныг бид үнэндээ мэдээгүй юм…” хэмээн бүтээл эхэлнэ.

Суут зохиолч Жорж Оруэллийн дуулиант “Амьтны ферм” хэмээх энэхүү зохиол нь 1945 онд Англи улсад анх хэвлэгдэж байсан бөгөөд 1999 онд Б.Эрдэнэцэцэг монгол хэлнээ орчуулсан байна. Тус бүтээл нь өнөөдөр буюу 2016 онд шинэчилсэн хэлбэрээр нийт интернэт хэрэглэгчдийн дунд цацагдаад байна. Түүнчлэн Монголын анхны олон ангит мөүшн комик гэдгээрээ онцлог болж байна.

Энэхүү олон ангит мөүшн комик нь нийт 9 ангитай бөгөөд бүх насныхан үзэхэд зориулагджээ. Бүтээлийг төр аливаа улс төрийн нам, хөдөлгөөн эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгчдын дэмжлэггүйгээр гагцхүү Монгол залуус, олон нийтийн улс төр, нийгмийн боловсролд зориулан хэсэг уран бүтээлчдийн чин хүсэл эрмэлзэл, хүч тэнхээгээр бүтээгдэж байгаа аж.

Эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа, эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан авир ямар их боломж олгодог тухай энэхүү бүтээлд өгүүлэх юм байна.

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.