Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эрлийз болон Монгол морьдыг тусад нь уралдуулна
Уртын дуу

Эрлийз болон Монгол морьдыг тусад нь уралдуулна

Урлаг Урлаг06/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3e5abb916f84c234original8930040902016-07-06-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороотой хамтран морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ.

   Морь унаач хүүхэд долоогоос дээш насны, хамгаалалтын иж бүрэн хувцастай, ослын даатгалд хамрагдсан байх ёстой аж. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие хаа, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох юм байна. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан бол эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм байна. Хурдан морины салбар хорооны дарга Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар “Хурдан морины салбар хороо хуралдаж доорх шийдвэрүүдийг гаргалаа.

  Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор хурдан морь уралдуулах дүрмийг баталсан байдаг. Энэ дүрмийн дагуу тухайн жилд нас бүрийн морьдын уралдах зайг ногооны гарц, цаг агаарын байдалтай уялдуулан гаргадаг билээ. Тэгээд бид энэ жил азарга, соёолонг 23 км, их нас 25 км, хязаалан 18 км, шүдлэн 14 км, даага 11 км-т уралдуулахаар боллоо. Энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болж, Уяачдын баярыг тэмдэглэхээр боллоо. Мөн энэ жил хэвлэл мэдээлэлийн таван машин, эмнэлэг, мал эмнэлгийн машин морь дагана” хэмээсэн юм.
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.