Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхэн болж жүжиглээд 11 залууг хулхиджээ
Нийгэм

Хүүхэн болж жүжиглээд 11 залууг хулхиджээ

Урлаг Урлаг20/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
86b493e9903ca55bgreat488518812016-07-20-12-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын Хэнань мужийн Ван овогт нэгэн залуу найз бүсгүй нь түүнд хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Бүх зүйл сайхан өрнөж байлаа. Тэд цахимаар танилцсан бөгөөд Ваны гэр бүлийнхэн нижгэр хурим хийхээр төлөвлөж байв. Гэвч Ваны аз жаргал түр зуурынх байсан аж. Гэрлээд ердөө гурав хоносны дараа эхнэр нь хуримын бэлэг, гэр бүлийн бусад үнэт зүйлүүдийг нь аваад дайжжээ. Ваны гэр бүл цагдаа нарт хандсангүй. Тэд залуу хос ам мурийснаас болж хүүгийнх нь эхнэр явсан байх хэмээн бодов. 

Тэгвэл зэргэлдээх хотод өөр нэг залуу мөн хулхидуулсан аж. Гэхдээ мань хүн асуудлыг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тэрбээр мөн л цахимаар танилцаж, дотноссон Мяо Сяомин гэдэг бүсгүйн талаар гомдол гаргажээ. Янз бүрийн арга саам хэрэглэн байж тэр бүсгүй өөрийн данс руу 31 мянган юань шилжүүлж дөнгөсөн байна. Цагдаа нар шуурхай ажилласны эцэст залилан мэхлэгчийг интернэт кафед сууж байхад нь саатуулсан гэнэ. Тэднийг гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Залуучуудын зүрх сэтгэлийг шархлуулаад орхидог байсан тэр бүсгүй эрэгтэй царайтай байсан бөгөөд БНХАУ-ын иргэн 27 настай эр Мяо Суньтао гэгчийн бичиг баримтыг биеэс нь илрүүлсэн аж. 

Цагдаа нар сэжигтний орон гэрт нэгжлэг явуулснаар залилан мэхлэлт хийдэг аргачлалыг нь олж мэдсэн байна. Хувцасны шүүгээнд нь банзлууд, хиймэл үс, өндөр өсгийт, эмэгтэй хүний дотуур хувцас, оо энгэсэг байсан гэнэ. Эмэгтэй хүний дүрд хувирч, нэг жил залилан хийхдээ энэ залуу 11 эрийг олон арван мянган доллараар шатааж орхижээ. Харин тэдний дөнгөж ганцхан нь хууль сахиулах байгууллагынханд ханджээ. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/69488.shtml#sthash.iBx80TBk.dpuf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.