Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНСУ-ын уран бүтээлчидийн “YOULL” үндэсний бүжгэн жүжиг энэ сарын 24-нд тоглогдоно
Нийгэм

БНСУ-ын уран бүтээлчидийн “YOULL” үндэсний бүжгэн жүжиг энэ сарын 24-нд тоглогдоно

Урлаг Урлаг21/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13619990_1744342742501440_8671222906992379265_n6722859962016-07-20-16-17[www.urlag.mn]7414406092016-07-21-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.

20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот  болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд  буухаар зэхээд байна.

Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал,  чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.

“YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.

Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны  гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар… Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд  энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.

Үзэгч олон та бүхэн манай тоглолтонд тухлан саатаж, тавтай морилогтун! Солонгосын үндэсний урлагийн №01 тоглолтыг үзэж нэгэн үдшийг найз нөхөд, хамт олноороо гайхамшигтай өнгөрүүлээрэй!

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Morningstar” хамтлаг Хүүхэд хөгжлийн төвд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

05/05/2026

ФОТО: “Blackpink” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Met Gala 2026”-д оролцлоо

05/05/2026

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026

“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.