1800-аад оны үед Америк улсад зугаа цэнгэлийн хамгийн том хэлбэр нь Цирк, Казино 2 байлаа.Энэ үед циркэд ер бусын үзүүлбэр үзүүлэхээс гадна хүмүүсийн урьд өмнө нь харж байгаагүй амьтдыг харуулж баясгаж хөгжөөдөг байв.1842 оны үеийн циркэд нэгэн лусын дагина алдаршиж байсан гэнэ.
Энэхүү лусын дагиныг Фижи лусын дагина хэмээн нэрийддэг байсан байна.Энэ нэрийг өгөх болсон шалтгаан нь Өмнөд номхон далайн Feejee арлууд хавьцаагаас барьсан гэж тайлбарладаг байж.Энэ сонин амьтаныг харах гэж хүмүүс маш ихээр ирдэг байсан бөгөөд тэр чинээгээрэй циркийн салбарын хөрөнгө мөнгө зузаан болж байсан гэнэ.
Үнэн хэрэгтэй энэ нь лусын дагина биш байсан бөгөөд сармагчний толгойг загасны бие сүүлтэй холбож оёсон болохыг сүүлд баталсан байдаг ч хуурамч амьтныг бий болгосон хүмүүст ямар ч арга хэмжээ аваагүй байдаг ба өдгөө энэхүү биет нь музейд хадгалагдаж байгаа юм байна…