Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эрчүүд шиг өмд өмсөх эрхийг авчирсан жүжигчин Кэтрин Хепбёрн
Уртын дуу

Эрчүүд шиг өмд өмсөх эрхийг авчирсан жүжигчин Кэтрин Хепбёрн

Урлаг Урлаг03/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
01c25158d66688abig426676352016-08-03-14-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кэтрин Хепбёрн бол Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрээр 1907 оны тавдугаар сарын 12-ны энэ өдөр Коннектикут мужийн Олд Сэйбрук хотод төржээ. Хепбёрн Шинэ Англид Хартфордын эмнэлгийн эмч Томас Норвал Хепбёрн (1879–1962), феминист Маргарет Сэнгерийн байгуулсан үүрийн дарга Кэтрин Марта Хотон Хепбёрны хайр халамжинд торнижээ.

Тэрбээр Оскарт 12 удаа нэр дэвшиж, дөрвөн удаа алтан баримлыг хүртсэн юм. Түүнийг Америкийн кино судлаачид “Холливудын хойморт залрах алдартан” хэмээн дүгнэдэг юм.

Жүжигчин бүсгүй 12 настайгаасаа л сонирхогчдын театрын ажилд оролцох болж, 1928 онд Балтиморд мэргэжлийн анхны үзэгдлээ толилуулсан байдаг байна. Удалгүй бродвейд тоогдон филадельфийн брокер Огден Смиттой гэрлэж, 1934 онд гэрлэлтээ цуцалжээ.

Театруудад удаан тогтдоггүй ч олны талархал хүлээсэн Кэтрин дэлгэцийн анхны дүрээ 1932 оны “Салалтын зардал” бүтээлээс авч, 1933 оны “Өглөөний гялбаа”-гаар Оскар хүртэж, “Бяцхан авхай”-гаар улам алдаршсан юм.


60 гаруй жил Холливүдын тэргүүлэх зэргийн эмэгтэй жүжигчин гэгдсэн Кэтрин Хепбёрн дөрвөн “Оскар”-ын эзэн юм. Кэтрин 1999 онд Америкийн кино институтээс гаргасан “Бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг эмэгтэй од” жагсаалтыг тэргүүлсэн. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийн амжилтаас гадна хувь хүний байгаа байдал нь олон шинэ хэв загварыг бий болгож байсан нөлөө бүхий жүжигчин байжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд Кэтрин бүсгүйчүүд яг эрчүүдтэй адил өмд өмсөх эхлэлийг тавьсан нэгэн аж. Өмд өмсөх хэв загварыг урлагийн тайзнаа хүртэл аваачсан түүний энэ мода орчин үеийн бүсгүйчүүд өмдийг чөлөөтэй өмсөх болсон шалтгааны эх үндэс болсон гэж хэлж болно.

Тэрбээр амьдралдаа маш цөөн удаа хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд түүний ярилцлагууд түүнийг нас барсны дараа л олон нийтэд дэлгэгдсэн юм. Кэтрин нэгэн ярилцлагадаа “Оскарын ёслолд очихоос ичээд байдаг юм” хэмээн шулуухан хэлсэн байдаг байна.

Тэрээр 2003 оны 6 -р сарын 29 ны өдөр буюу 96 настайда таалал төгссөн байна.

 

emegteichuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.