Архангай аймагт энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Хятадын соёлын наадам” болно. Энэ наадмын хүрээнд Хятадын номын үзэсгэлийн нээлт, Хятадын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, Монгол, Хятадын жүжигчдийн хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээнүүд болох аж.
Уг наадмыг Архангай аймгийн ЗДТГ, БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монгол Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж байна.
