Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 7. Бархасвадь гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Тайван бус өдөр. Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж, хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг, зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Дугуй, машин, явганаар багахан хэмжээний аялал хийх нь энэ ажлын долоо хоногийг тань зөв зүг чиг рүү эргүүлэхэд тус болно.
ҮХЭР (4/20-5/20)
Та өнөөдөр ямарч шалтгаангүйгээр уйтгар гунигт автаж, бие тань хөнгөн эвгүйрэх болно. Гэвч эдгээр нь зөвхөн таны төсөөлөлд байх ба аажмаар замхран алга болно. Үнэнийг ухаарах, уран бүтээлийн онгод орох болно. Ертөнцийг өөр өнцгөөс харахад нөлөөлөх болон шинэ танилтай учирна. Ирсэн боломжийг алдалгүй барьж авч амьдрал болон ажилдаа хэрэгжүүлж ашиглахад таатай байх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гүйцэтгэлтэй өдөр. Та өнөөдөр тун их эрч хүчтэй байгаа тал энэ энергиэ ашигла. Бусдыг болон өөрийгөө гайхшруулах зүйл хий. Яг одоо таны бусдаас өөр байх ёр бусын зүйл хийж үзэх хүсэл маш өндөр байна. Таны нэр хүнд өсч, нийгмийн хуанли чинь битүү товлогдсон байх болно. Гэхдээ та өөртөө хангалттай амрах цаг үлдээсэн гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Энэ үдэш та ганц бие үгүй эсэхээс чинь хамааралгүй янаг амрагийн шөнө айлчлан ирж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Жирийн бус урилга энэ өглөө таныг олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэнэ. Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож, олон янзын хүмүүстэй учрах нь шинэ замаар алхахад хүргэж магадгүй. Од эрхэс таны бусадтай харьцах харьцаанд нөлөөлнө. Найзууд танилууд, хөршүүд тань дараагийн хэдэн өдөр тантай зөрөлдөж магадгүй. Тиймээс та аль болох найрсаг байж, тэдэнд туслахыг хичээ.
АРСЛАН (7/23-8/22)
Хайрын өдөр. Зарим хүмүүсийн хувьд хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гаригийн нөлөөгөөр энерги дурлалын оч цацруулж байна. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээлч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Оргилуун сэтгэлгээгээ дагах юм бол үр жимсээ өгөх болно. Гэр орныг чинь тойрсон ивээл танд таашаал авчрах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нам тайван байдал, цаг хугацаа, энерги зэрэг бүх боломжийг бүрдүүлж өгөх болно.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэл татам өдөр. Таныг ажлынхан тань хурал цуглаан төлөөлөлд хүчээр явуулна. Ажил мэргэжил тань таниас их анхаарлыг шаардан, таны амьдралд стресс нэмнэ. Гэхдээ та урсгалаараа яван ямар ч дарамт ачаа байхгүй мэт аашлаарай. Худалдааны салбарт ажиллагсад хөлөө эргэтэл алхан гүйнэ мөн нөхөрсөг харьцааг үйлчлүүлэгч тань таниас шаардана. Энэ үдэш найз нөхөд тань инээд хөөр хөгжилтэй байдлыг таньд мэдрүүлнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сайн санааны үйлд оролцоно. Сайн юмыг хүний төлөө хийснийг санаж ажлаа улам дээшлүүлнэ. Найдваргүй хүмүүс танаас мөнгө зээлдүүлэхийг хүснэ. Энэ ордны эмэгтэйчүүд үр дүнтэй хөдөлмөрлөж, асуудлыг уламжлалт бус аргаар шийдвэл асар их амжилтанд хүрнэ. Хамтрагчаа дэмжих нь амжилт авчирна. Олон хүн нөхцөл байдлыг ухамсарлаж, үнэнийг мэдэхэд хэцүү байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүтээлч өдөр. Өнөөдөр та санхүүгийн асуудалд одтой хэвээр байх болно. Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр таны орлогын хэмжээ өсөх болно. Хоол ундандаа анхаарал тавь. Бэлэн болон хоносон хоол их идсэнээр таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно.
НУМ (11/22-12/21)
Сэтгэл санааны өөрчлөлт тань ургуулан бодох чадварыг дарангуйлж болзошгүй. Ирээдүйн төлөвлөгөө зохио. Худал хуурмаг байдлаас зайлсхий, аливаа нөлөөнд өртөмтгий байх магадлалтай. Тиймээс бизнес болон чухал асуудлаа хойш тавьж, өнөөдрийг өөрийн таашаалд зориул. Гадагш гарч, музей театраар зугаал. Хүүхдүүдээ цэцэрлэгт хүрээлэнд аваач. Хайрлаж явдаг хүнтэйгээ байгалийн үзэсгэлэнт газраар явах нь тааламжтай. Аливаа цуглаан тэр дундаа улс төрийн цугларалтын улмаас нийгмийн ажилд сайн дураараа оролцоход хүрэх байх. Та аль нэгэн байгууллага, хувь хүний төлөө бус, хүн төрөлхтний сайн сайхны төлөө тэмцэж байна гэдгээ нягтлан шалгаарай.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдрийг хувийн ажил хэрэг орон байраа тохижуулахад зориул. Өөрийн боломжоо зөв цэгнэж, хий хоосон санааны хойноос бүү хөөцөлд. Та тэртэй тэргүй хорвоо дээрх бүх ажлыг амжуулж чадахгүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд. Ялангуяа зөв хооллолтондоо. Зохисгүй хооллолт, архи дарсны хэрэглээгээ зогсоо. Өвс орооцолдсон мөчир, орооцолдсон олс уяа зүүдэлбэл замд саад тотгор тохиолдоно.
ХУМХ (1/20-2/18)
Гэгээлэг өдөр. Энэ өдөр цаг урагшлах тусам хэмнэл хурдсах болно. Үйл хөдлөл ихтэй байх болно. Шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирэх эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр шинэ ажил эхлэхэд сайн. Таны шийдэмгий зоримог байдал тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх хүмүүсд сайхан үе тохиож байна. Аялал зугаалгаар явах нь хайр дурлалын романтик амралт байх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр бол сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй байх болно. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл ихээр төрөх тул болгоомжтой байж гольдролыг нь олох хэрэгтэй.