Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 26. Сумъяа гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэрэгч идэвхи, ажиллах өндөр чадвар тань заавал үр дүн өгөх ёстой. Гэхдээ таны амьдралын эрч хүч тогтворгүй байна. Эрсдэлтэй үйлдэл, худалдаа наймаа хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ер бусын бүтээлч санаа гайхалтай үр дүнд хүргэнэ. Харин ажил хэрэгч чанараараа үйл явцыг бүү хурдасга. Гэр бүлтэйгээ амрах, аялах, хүүхдүүдтэйгээ тоглоход таатай өдөр бөгөөд тэд бүгд танд талархах болно. Харин өнөөдөр цахилгаан хэрэгслээс болгоомжил.
ҮХЭР (4/20-5/20)
Олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр. Гэр бүлийн хүрээнд амарч, алжаалаа тайлах, аялж зугаалах, хүүхдүүдтэйгээ тоглож наадах нь танд ч, хүүхдүүдэд тань ч сэтгэлийн баяр баяслыг авч ирэх болно. Найз нөхдийн зөвлөгөөг сонс. Тэд танд цагаа олсон, үнэтэй үгийг хэлэх болно. Өмнө нь нэг бус удаа зүүдлэгдэж байсан зүүдээ дахин зүүдэлбэл биелэх магадлал өндөр байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бүтээлч өдөр. Та өнөөдөр хайрттайгаа хамт эрч хүчийг мэдэрнэ. Өчигдрийн хүндрэлтэй асуудал ард хоцорно. Учир нь таны сэтгэл санаа өнөөдөр тун сайхан байна. Та өөрийгөө ялан дийлж, сэтгэлээр унахгүй байхыг хичээ. Компьютер, механик хэрэгсэлтэй харьцах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Аялал зугаалгаар их явж, танилын хүрээгээ тэл. Энэ үеэр их зүйлсийг сурч мэдэх болно. Таны зохион бүтээх авьяас, бичгийн чадвар сайжирна. Ном зохиол бич, кино найруул. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүл. Өнөөдөр л амьдралдаа маш том алхам хийх боломжтой гэдгийг санаарай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тайван өдөр. Энэ өдөр сайн унтаж амар. Хайртай хүнийхээ дэргэд цагийг өнгөрөө. Хүмүүстэй ярилц. Ганц бие хүмүүс хүнтэй танилцана. Та хүмүүнлэгийн ажилд оролцон өглөг өгөх ба энэ нь таны ичимхий занг хөдөлгөнө. Та бусдын таашаалыг хүртэж чадна. Бүтээлч төсөл хөгжилтэй байдлыг авчирна. Хамтран ажиллах нь илүү үр дүнг амлаж байна. Найз нөхдөөсөө тусламж ав. Мөн та энэ өдөр хосуудыг танилцуулж магадгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөлт хийхийг албадах болно. Нэг хэвийн тогтсон байдалдаа олон шинэ зүйлсийг оруулж ир, тайван бус байдал тань бүтээлч байдлыг тань хязгаарлахаас болгоомжил. Ялах гэсэн хүсэл тэмүүлэл тань амжилтанд хүргэх боломжийг тань өсгөх болно. Мэргэжлийн байж тууштай ажиллаж чаддаг, өөрийн гэсэн зорилготой онцгой хүмүүсийн бүх зүйлс жигдэрч эхэлнэ. Зөвхөн өнөө шөнө хайртай хүнтэйгээ хамт лаатай оройн зоог барьж, хайр дурлалын инээдмийн кино үзэн уур амьсгалаа сайхан болго.
ОХИН (8/23-9/22)
Зөрчилтэй өдөр. Зан араншин тогтворгүй байж идэвхгүй байдал ноёрхоно. Энэ нь удахгүй болох шалгалтандаа бэлдэхэд чинь саад болно. Ажиллах, унших зуураа амрах нь оюун ухаанаа төвлөрүүлэхэд туслана. Нууц сайн хадгалж чадна хэмээн үздэг хүн чинь таныг тухгүй байдалд оруулна. Хувийн мэдээллээ хадгалах болон шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бод.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэл санаа тогтворгүй өдөр. Өөрийн хүссэнээр аливаа зүйлийг хийх нь нилээд хүнд байх бололтой. Гэр бүлийнхэн, хамтран ажилладаг хүмүүс тань таны санааг эсэргүүцэж хорих бөгөөд хариуцлага тохохыг оролдоно. Өдрийн хагасыг ажлаа хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж байхаар зүгээр л зөнд нь орхи. Таны гаргасан санаа ажил хэрэг болох боломж гарч ирэх магадлалтай. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Танд юу хамгийн чухал вэ гэдгийг сайтар бод. Өөрийн хайртай хүндээ талархлын үг бичиж, хэр их хайртайгаа мэдрүүл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Зураг, хөгжим, оюун санааны сонирхол таныг анхаарлыг татах бөгөөд амьдралын гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран зургийн үзэсгэлэн, музей үзэх нь шинэ санаа, урам зориг хайрлана. Хийсэн бүтээлээ худалдахаас бүү ай. Хамтрагч, найз нөхөр нь шинэ санаанд тань тусалж боломж олгох холбоо харилцаатай болохыг зарим уран бүтээлч хониныхон мэднэ. Бизнесийн асуудлуудыг дахин авч үзэх бөгөөд таныг болон хамтрагчийг баяртай байлгах санаанд таарсан үр дүнд хүрэх боловч хуулийн зөвлөгөө авахад зардлаа хэмнэх хэрэггүй. Учир нь гэрээнд заасан нөхцөлүүд бодит байдалд үндэслэсэн эсэхийг та мэдэх хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Асуудал шийдэгдэх өдөр. Дотно танил тань гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ. Та өнгөц харилцаа өнгөрөн одсоныг мэднэ. Хөшигний араас ажлаа зохицуул. Таны бүтээлч сэтгэлгээ тасралтгүй урсана. Аливаад эрэл хайгуул хийх нь үр дүнтэй. Хэрэв та шинэ байшин худалдан авч, гэртээ засвар хийн, эд хогшил худалдан авах гэж байгаа бол зөв шийдвэр арилжаанд хүрч чадна. Өөрийн бодол санаагаараа бурхны дамжуулсан үсгүүдийг шүүн хэлэлцээрэй. Өөртөө тусган ав.
МАТАР (12/22-1/19)
Эрч хүчтэй өдөр. Хийж дуусаагүй ажил, ялангуяа бизнесийн ажлаа дуусгахад тохиромжтой. Та бүх давхаргын хүмүүстэй ижил түвшинд харьцаж чаддаг байх хэрэгтэй. Энэ шинэ чиг хандлагыг үйлчлүүлэгч болон бараан дээрээ рекламд. Та нарын зарим нь дэлхий нийтэд хүрэхийн тулд сайт ажиллуулж сурна. Та азтай байх учир мөрөөдлөө биелүүлээрэй. Танд романтик учралууд өдөржин тохиох болно. Зарим хүмүүс үнэхээр таалагдсан хэн нэгэнтэй учирна. Энэ цагийг ашиглан зүрх сэтгэлээсээ ярилц.
ХУМХ (1/20-2/18)
Хайр дурлал, янаг амрагийн явдал одоо одтой байгаа ба азтай завшаан таныг ивээнэ. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Томоор сэтгэх чадвар тодорно. Хэсэг ашигтай мэдээлэл байдлыг өөрчилж болох бөгөөд та нарын дундах санасандаа заавал хүрдэг нэгний хүсэл тэмүүллийг хүчтэй болгоно. Та наснаас нь хамааралгүй хүүхдүүдээ хэт эрхлүүлж эвдэхээс болгоомжил.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Сануулга, гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Хамт ажиллагчид чинь бас өөрсдөдөө санаа зовж байгаа. Асуудлыг аль болох тойрон гарч, чухал ажил үүргээ дуусгахыг хичээвэл танд ашигтай байна. Ганцаараа байх нь сайн бөгөөд гэртээ оройг төлөвлөж, тэжээмэл амьтантайгаа цагийг өнгөрөөж, бодол санаагаа бичиж тэмдэглэ. Зарим нь интернетээр болзож магадгүй бөгөөд бодит амьдрал дээрх харилцаанаас хэцүү болохыг мэднэ. Биеэ амраа. Явган зугаал.