Монголчуудын гэр бүлээрээ тухлан үздэг “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хоёр дахь жилдээ болж байна. Дэлхийд данстай, 190 гаруй улсад нэвтэрсэн авъяастан тодруулдаг тус шоу нэвтрүүлгийг “Монгол HD” телевизийнхэн албан ёсны эрхтэйгээр дэлхийн стандартын дагуу хийж гүйцэтгэн дэлхийд гайхуулах Монгол авьяасыг хайсаар байгаа билээ.
Дэлхийд алдартай Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч, "X factor”, "American Idol” зэрэг шоуны шүүгч хөгжмийн продюсер Simon Cowell (Simon Phililip Cowell) "Авьяаслаг Монголчууд” шоуны талаар гарсан даруйд үзэл бодлоо илэрхийлж "Дэлхийг байлдан дагуулсан их хаан Чингисийн удмын Монголчууд үнэхээр бишрэхгүй байхын аргагүй авьяастай гэдгээ энэхүү шоугаар батлан харуулж байна” хэмээн үнэлсэн нь тус нэвтрүүгийн чанар чансааг улам өнгөлж байгаа юм.
Тус тэмцээний промо цацагдсан тэр үеэс л Монголын авьастнуудыг хэн тодруулах бол гэдэг шүүгч нарын асуудал олны анхаарлыг ихээхэн татсан. Тэгвэл “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгийн шүүгчдээр хоёр дахь жилдээ хөтлөгч С.Чимгээ, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Ч.Чулуунбат, Рокит бэй нар ажиллаж байна.
Тэд өөрийн өөрсдийн онцлогийн хэдийнээ харуулсан дөрвөн өөр өнгө. С.Чимгээ шүүгчийн тухайд урлагийн нарийн мэдрэмж тун бага ч сэтгэл хөдлөлөө даган үнэлгээгээ өгдөг нэгэн. Харин Ч.Чулуунбатын хувьд урлагийн хүн гэдэг утгаараа мэдээж торгон мэдрэмжтэй, авъяас мөн эсэхийг ялгах түвшний шүүгч. Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн яах аргагүй нэгэн тод өнгө нь хийлч Ч.Дээгий. Тэрээр үргэлж өөрийнхөө яг л эрх дураараа нисэх бялзуухай мэт. Басхүү шоу нэвтрүүлэгт байх ёстой элементүүдийг Ч.Дээгий л тодотгон гаргадаг. Нэг ёсны түүний амнаас гарсан үг, хөнгөн аалгүйтэл бүр нь хэсэгтээ л сошиал ертөнцийн гол сэдэв нь болдог. Шүүгчийн чадварын тухайд мөн л өндөр мэдрэмжтэй дэлхийд гайхуулах тэр л авъяастныг тодруулж чадах түвшний шүүгч гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Рокей бэйгийн тухайд олон залуусын үлгэр дуурайлал болсон, нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг дуугаараа өгүүлж мөн залуусыг зөв зүйлд урилан дууддаг эгэлгүй бор залуу юм. Шүүгчийн хувьд илүү, дутуу үггүй, байгаа зүйлийг байгаагаар нь үнэлдэг часхийсэн шүүгч.
Монголын телевизийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй мөн хамгийн өндөр өртгөөр бүтэж буй шоу нэвтрүүлэг тул шүүгчид нь хэдэн төгрөгийн цалин авдаг бол гэх асуултын хариулт өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл "шүүгчид тус бүр 12 сая төгрөгөөр ажилладаг" болохыг ойрын эх сурвалж мэдээлсэн юм.
Б.Алтжин
Эх сурвалж: zindaa.mn