БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон БНХАУ-ын Чинхай мужийн соёл, сонин мэдээ, хэвлэлийн тэнхимээс хамтран зохион байгуулж буй “Чинхай үндэсний гар урлал”-ын үзэсгэлэн өчигдөр буюу 11-р сарын 25-нд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх хатагтай Ли Вэй болон Чинхай мужийн соёлын тэнхимийн төлөөлөгчид нээлтийн үеэр үг хэлсэн юм. Уг үзэсгэлэнг Чинхай мужийн ястан үндэстний соёл, гар урлалыг Монголчуудад таниулах, туршлага солилцох зорилготой нээсэн байна.
Үзэсгэлэнгийн үеэр Чинхай мужаас хүрэлцэн ирсэн Чинхай мужийн соёлын тэнхимийн газрын дарга Ван Бу :
Нээлтэнд ирсэн хүмүүст уран хайчилбар зааж, мөн шууд хайчилсан бүтээлүүдээ бэлэг болгон өгч байлаа. Хурц тод өнгө, амьд мэт зурсан зураг, хэлбэр хийц сайтай чулуун болон мөнгөн эдлэл, уран хийцтэй бурхадын зураг зэрэг Хятадын соёлын өв, Чинхай мужийн гар урлалын нэгээхэн хэсгээр аялахад гайхалтай, өвөрмөц санагдлаа. Уг үзэсгэлэн 11-р сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.