Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Чинхай үндэсний гар урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийгэм

“Чинхай үндэсний гар урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг26/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurag-300x2007135741612016-11-26-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

toloologchdБНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон БНХАУ-ын Чинхай мужийн соёл, сонин мэдээ, хэвлэлийн тэнхимээс хамтран зохион байгуулж буй “Чинхай үндэсний гар урлал”-ын үзэсгэлэн өчигдөр буюу 11-р сарын 25-нд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх хатагтай Ли Вэй болон Чинхай мужийн соёлын тэнхимийн төлөөлөгчид нээлтийн үеэр үг хэлсэн юм. Уг үзэсгэлэнг Чинхай мужийн ястан үндэстний соёл, гар урлалыг Монголчуудад таниулах, туршлага солилцох зорилготой нээсэн байна.

zurag  zurag1

oruulah  oruulah1

Нээлтийн үеэр СЭЗДС-ийн оюутнууд, Найрамдал дунд сургуулийн сурагчид, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд үзэж сонирхохоор ирсэн байлаа.

vanbuҮзэсгэлэнгийн үеэр Чинхай мужаас хүрэлцэн ирсэн Чинхай мужийн соёлын тэнхимийн газрын дарга Ван Бу :

-“Хятадын Чинхай муж нь 5 сая 800 мянга гаруй хүн амтай бөгөөд гар урлалаараа алдартай. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ 6, 7  настайгаас нь эхлэн гар урлалаа зааж өгч өвлүүлдэг. Өнөөдрийн нээлтээ хийж байгаа үзэсгэлэнд долоон уран бүтээлчийн гар урлалын 7 төрөл зүйлээр нийт 200 гаруй бүтээл тавигдсан байгаа. Уран зураг, арьс ширэн урлал, чулуун урлал, дархан, уран хатгамал, хайчилбар, зүү ороох гэх мэт гар урлалын долоон төрөл зүйлээс Чинхайд хамгийн алдартай нь зүү ороох болон мөнгөн эдлэлийн дарханы урлал.  Өнгөрсөн жил Англи, Франц, Африкийн зарим улсад гаргаж байсан үзэсгэлэн юм. Өмнөх өдрүүдэд бид бүхэн Монголын 2 уран сийлбэрчинтэй монгол гэрийн модон хийцийн талаар туршлага солилцсон. Мөн өнөөдрийн үзэсгэлэнгийн гол бүтээлүүд нь яах аргагүй бурханы зургууд . Бурхан урлах бүтээх урлаг нь Гүнбэн хийд баригдаж шашны нөлөөллөөр бий болсон. Мөн мөнгөн эдлэл хийх урлал нь надаас дээш лав 3 үеийнхэн хийж байсан.” гэж хэлсэн юм.

zur zur1Нээлтэнд ирсэн хүмүүст уран хайчилбар зааж, мөн шууд хайчилсан бүтээлүүдээ бэлэг болгон өгч байлаа. Хурц тод өнгө, амьд мэт зурсан зураг, хэлбэр хийц сайтай чулуун болон мөнгөн эдлэл, уран хийцтэй бурхадын зураг зэрэг Хятадын соёлын өв, Чинхай мужийн гар урлалын нэгээхэн хэсгээр аялахад гайхалтай, өвөрмөц санагдлаа. Уг үзэсгэлэн 11-р сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.