Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ны Орхон аймаг дахь салбар байгуулагдлаа
Спорт

“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ны Орхон аймаг дахь салбар байгуулагдлаа

Урлаг Урлаг15/12/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15542397_606617646190564_8724592560995208861_n5619609672016-12-15-13-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" анхдугаар чуулганаа 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотноо 18 аймгийн 200 гаруй төлөөлөгч оролцож амжилттай зохион байгуулсан билээ. ММСЗУХ нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ММСЗУХ-ны Орхон аймаг дахь салбарын анхдугаар чуулганыг 12 дугаар сарын 12-нд Эрдэнэт хотын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа. Уг чуулганд Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, ММСУХ-ны Орхон аймаг дахь салбарын ажлын албаны дарга н.Энхтөр нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэнд-Очир Монгол морины уралдааны өнөөгийн байдал тулгамдаад байгаа асуудлын талаар илтгэл тавьж хурлын даргаар оролцлоо.

Чуулганд Орхон аймгийн залуу уяачдын төлөөлөл 100 гаруй уяачид оролцож нээлттэй санал хураалтаар ММСЗУХ-ны Орхон аймаг дахь салбарын Тэргүүнээр Батсайханы Тэгшбаярыг 100 хувийн саналаар сонгож ММСЗУХ-ны Ерөнхийлөгчийн батламжийг гардууллаа. Мөн тэргүүлэгч гишүүдээр 17 хүнийг, хяналтын зөвлөлийн гишүүнээр 5 хүнийг сонгож анхны салбар холбоо амжилттай байгуулагдлаа.

Дашрамд дурдахад ММСЗУХ-ны 2017 оны нэгдүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд 21 аймагт салбар холбоогоо байгуулах ажил тусгагдсан байгаа билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026
Спорт Урлаг

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026
Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ц.Байгалмаа Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

06/07/2026

Батмөнхийн Сарантуяа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Төмөрийн Ариунаа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Шагдаржавын Магван Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

06/07/2026

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Төв талбайд зохион байгуулагдана

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.